Шингэрүүлсэн хийн түлшний агуулахад газ дэлбэрчээ

img

Шингэрүүлсэн хийн түлшний агуулахад газ дэлбэрчээ. Өнөөдөр 15:02 цагт онцгой байдлын албанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Зайсангийн гудамж, Гэгээнтэн үйлчилгээний цогцолборын гадна байрлах шингэрүүлсэн хийн түлшний агуулахад газ дэлбэрсэн гэсэн дуудлага иржээ. 

 

Дуудлагын дагуу нийслэлийн онцгой байдлын газрын аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход газ дэлбэрсэн доргилтын улмаас 4Х4 хэмжээтэй шингэрүүлсэн хийн түлш хадгалдаг агуулахын хоёр талын хананд нуралт үүссэн байжээ. Ослын улмаас гэмтэж бэртээгүй байна. Аврагчид шуурхай ажиллаж дотор нь байсан хийн түлштэй баллонуудыг аюулгүй болгож хананд бэхэлгээ хийж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

үнэн:
эко түлш нэртэй газ бол хог,үхэхийг хүсэгчид л газан түлшийг хэрэглэдэг байх,
2016-01-14