Бадминтоны УАШТ болно
2016-01-14

Бадминтоны сонирхогчдын УАШТ энэ сарын 20-22-ны өдрүүдэд Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн “А” зааланд болох юм байна.

 

Тав дахь удаагаа зохиогдож байгаа уг тэмцээн нь агаарын теннисний спортыг хөгжүүлэх, энэ спортоор хичээллэгчдийн чансааг тогтоох, тэдний ур чадварыг дээшлүүлэх гол зорилготой бөгөөд Монголын бадминтоны холбоо эл спортыг насны хязгааргүйгээр хүссэн хүн болгон тоглож болдог болохоор Монголд улам түгээн дэлгэрүүлж, бүх нийтээрээ тоглодог спортын төрөл болгохоор зорьж ажиллаж байгаа аж.

 

Тэмцээн анхан шат, сонирхогчийн гэсэн хоёр ангиллаар эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй хос, эмэгтэй хос, холимог хос гэсэн таван төрөлд аваргаа шалгаруулах юм байна. Бадминтоны спортыг дэмжигч байгууллага, хамт олон, сонирхогчдыг энэ удаагийн тэмцээнд өргөнөөр оролцохыг МБХ-ноос уриалжээ.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин