Эрх баригчдын гарт боомилогдсон Гацууртын орд урагшиллаа
2016-01-15

Монголчууд бид өнгөрсөн онд “Ноён уулыг аврах уу, ашиглах уу” гэсэн хэцүү сонголтын өмнө тулгарч хоорондоо нэлээдгүй уралцаж байсан. Тэгвэл өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хийж тус ордыг стратегийн ордод хамруулах, ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонхи нь дэмжиж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.


Ингэснээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо тус төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж байна гэсэн үг. 


Уг ордыг ашиглах шийдвэрийг УИХ-аас гаргасан нөхцөлд Монгол эзэмших 34 хувиа ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулахаар тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай тохиролцож “Сентерра гоулд Монголиа” компани нь 433.6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлж 1000 орчим ажлын байр бий болох тооцоо судалгаа гарчээ.


Тухайлбал, уг ордын талаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Засгийн газраас зохион байгуулдаг “Сайдын цаг” аар мэдээлэл хийхдээ Гацуурт төсөлтэй холбоотой төрийн эзэмших 34 хувьтай холбоотой асуудлаар ярьж байсан юм. Тэ.рбээр “Засгийн газар хүү авахгүйгээр 20 хувийг нь эзэмших санал оруулж байсан. УИХ үүнийг шаардлагагүй гэж үзээд шийдээгүй. Тусгай роялти гэдэг нь төрийн эзэмших тодорхой хувийг орлуулж, дүйцүүлж байгаа асуудал. Тэгэхээр хөрөнгө оруулагч өөрөө тухайн ордыг нээсэн бол төрийн эзэмшил дээд хэмжээгээр буюу 34 хувь байх хуулийн заалт байгаа. Энэ дагуу Засгийн газар 34 хувь гэж санал оруулж ирсэн. Үүнийгээ тусгай төлбөрөөр дүйцүүлэн төрөөс мөнгө гаргахгүйгээр эзэмших санал юм. Энэ 34 хувьдаа тааруулаад тав хүртэлх хувийн тусгай роялтигаа авбал ойролцоогоор гурав орчим хувь дээр очих боломж байна гэдэг Ажлын хэсгийн санал байгаа. Үүнийгээ УИХ-д оруулж танилцуулж байгаа. Тэгэхээр 34 хувиа авсан ч бай, гурван хувийн нэмэгдэл роялти авна гэдэг нь таван хувийн суурь роялти, таван хувийн өсөн нэмэгдэх роялти гээд нийт 13 хувь болно. Ойролцоогоор нийтдээ 78 хувийн татвар авах бололцоо бүрдэж байгаа.

 

Гэхдээ манайх 2019 он хүртэл суурь роялтигаа 2.5 хувь болгож бууруулсан, өсөн нэмэгдэх роялтийг 2019 он хүртэл алтан дээр хэрэглэхгүй гэж заасан. Тэгэхээр хөрөнгө оруулагч талд 2019 он хүртэл ашигтай, түүнээс хойш маш өндөр хэмжээний татвар төлнө гэсэн үг. Хэрэв ногдол ашиг авна гэвэл хүлээх болно, тусгай роялтиг газар ухаж эхэлснээс л аваад эхэлнэ. Тэгэхэээр бид өнөөдөр үнэ цэнэтэй мөнгө авч байна. Хэмжээгээрээ ч, өнөөгийн үнэ цэнээрээ ч хувь эзэмшсэнээс хамаагүй ашигтай болж таарна. Орд болгон дээр хувь эзэмших нь ашигтай байна уу, тусгай роялти авах нь ашигтай байна уу гэдэг сонголтоо хийх бололцоотой. УИХ-аар хэлэлцэхээр хүлээгдэж байгаа Тавантолгой, Гацуурт зэрэг төсөл дэмжигдсэн тохиолдолд эдийн засгийн хүндрэлээс гарахад том хувь нэмэр оруулна гэж үздэг. Энэ хоёр том төслөөс хамгийн түрүүнд үр нөлөө үзүүлэхэд бэлэн байгаа нь Гацуурт төсөл хэмээн эдийн засагчид үзэж байна.

 

Гацуурт нь 2006 оноос хойш УИХ, Засгийн газрын шийдвэрийг хүлээн хүлээгдэж буй ордуудын нэг. УИХ энэ хавар Гацууртыг стратегийн ордод оруулснаар хуулийн дагуу төр хувь эзэмших нь тодорхой болсон. Гацууртын ордыг төр өөрийн хөрөнгөөр нээж олж нөөцийг нь тогтоогоогүй. Тиймээс төр дээд тал нь 34 хувь эзэмшихээр Ашигт малтмалын тухай хуульд заасан. Хэрэв Тавантолгой, Цагаансуварга шиг төр өөрийн хөрөнгөөр энэ ордыг олж, нээж, нөөцийг нь тогтоосон бол 51 хувь хүртэл эзэмших боломжтой байжээ.


Өнөөдөр УИХ-аар баталсан Монгол Улсын стратегийн ач холбогдолтой 15 болон нөөц 39 орд бий. Үүнээс Оюутолгой бол Канадын хөрөнгө оруулалттай “Айвенхау майнз” компани анх өөрсдийн хөрөнгөөр нөөцийг нь олж, тогтоосон анхны Стратегийн орд. Харин хоёр дахь нь Гацууртын алтны орд бөгөөд “Сентерра гоулд” компани энэ ордыг Стратегийн орд болгох санал тавьснаар төр хувь эзэмшихээр болоод байгаа юм. Тиймээс төр Гацууртад 34 хувь эзэмшсэн тохиолдолд “Оюутолгой” төсөл шиг төрөөс их хэмжээний хөрөнгө мөнгө гарган, бизнесийн эрсдэлд орох вий гэсэн болгоомжлол улстөрчдөд бий. Гацууртыг гацааж магадгүй ганц болгоомжлол нь ч үүнээс үүдэлтэй. Гэхдээ Засгийн газраас Оюутолгойн гэрээнээс сургамж авч, алдааг давтахгүй гэсэндээ Гацуурт төсөл дээр тухайн компаниас авах татвар төлбөрийг нэмэгдүүлэх замаар 34 хувиар эзэмших хувилбарыг санал болгосон. Тэдний тайлбарлаж буйгаар хэрэв “Тусгай төлбөр=34%” гэсэн энэ хувилбар УИХ-аар дэмжигдвэл төр ямар ч хөрөнгө гаргахгүйгээр 34 хувиа эзэмших боломжтой болж байгаа юм” хэмээж байсан. Тэгвэл удаан хугацаанд улстөрчдийн гарт боомилогдоод байсан энэхүү орд одоо л нэг урагшилж эдийн засаг ч сайжрах зам руугаа орж байгаа бололтой. 


Хамгийн гол нь Стратегийн ордод хамруулахад шүүмжлэлтэй хандаж байгаа нэг асуудал нь уг ордын эргэн тойронд түүхийн үнэт олдвор байгаа учир ухаж болохгүй гэдгийг УИХ-ын гишүүн Г.Уянга, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар ярьж байгаа ч харин Уул уурхайн сайд Р.Жигжид “Гацууртын ордын ашиглалтын бүсэд түүхийн олдвор тогтоогдоогүй” гэдгийг чуулганы танхимд хэлсэн юм. Ямартай ч эзэнгүй болоод байсан Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараа тосгоныхон одоо л нэг эзэнтэй, төртэй гэдгээ мэдэрч тайван амьдрах нөхцөл бололцоо бий боллоо. Товчхондоо стратегийн ордыг аль хэдийнэ аж ахуйн нэгжид эзэмшүүлчихсэн бол ядаж өнөөдөр хүүхдийн мөнгө, найман хувийн ипотекийн зээл, тэтгэвэрийн зөрүү мөнгө гээд олон асуудал үүсэхгүй байсан. Ямартай ч тус орд нь Монгол Улсын хувьд Оюутолгой ордын дараа орохуйц нөөцтэй алтны хамгийн том үндсэн орд юм. Тодруулбал, Монгол орны алтны металлогены мужлалаар Хойд Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд төдийгүй өндөр алтны агуулга бүхий хүдэртэй, цаашид ордын хэмжээнд нөөц өсөх магадлалтай. 1992 оноос Гацууртын алтны шороон ордыг дотоодын хэд хэдэн компани ашиглаж ирсэн. Шороон ордын олборлолтын явцад 1997 онд алтны үндсэн орд байгааг олж тогтоосон байдаг байна. 
Тэгэхээр энэхүү том ордын ашгаас бид “Чингис”, “Самурай” бондын өрийг төлөх бага ч болов мөнгөтэй болж байгаа нь сайшаалтай. 



Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
Гүрсоронзонболд:
Богд Жавзандамба нэрээр алдаршсан хутагт Агваанлувсанчойжиннямданзанванчигбалсамбуун гуан айлдсаныг сийрүүлбээс Монгол бол, дэлхийн зүрхэн нутаг, лугших зүрх, Евро-азийн амин сүнс, дэлхийн дотоод эрчим хүчний гадагшлах гурван том амсартай юм шүү. Гацуурт гэж нэрлээд байгаа догшин нэр –Ноён хайрхан-ыг бол үеийн үед үүрд мөнхөд хайрлаж, хамгаалж ирснийг эх оронч сэтгэл зүйтэй, олон хутагт хувилгаад хамгаалж ирсэн бөгөөд одоо цагт эх оронч сэтгэлээ гээгээгүй Улсын хурлын гишүүд байгааг тод томруун харлаа. Өвөг дээдэс маань эх нутаг элгэн садангаа үүр мөнхөд хайрла, хамгаал гэсэн биш билүү. Эзэн Чингис хааны ЕСӨН САНУУЛГА, байгаль хамгаалах ИХ ЗАСАГ зэргийг МОНГОЛ ХҮН бүр хэрэгжүүлэх цаг иржээ. Бид биеээ дайсагнах, далд муу санаагаар хорлох, хүсэл тачаал, шунал, атаа хорслоо үл умартан СЭТГЭЛ БИЕЭ үл огоорон атгасан гар шиг нэгдсэн цагт МОНГОЛ ОРОН мандан бадрах болно.
2016-01-15
Иргэн:
Гацууртын ордын талаар бичсэн байж юун Гацуурт компанийн логог таьсан юм бээ. Мэдээ мэдээллээ нягталж байгаачээ АДМИН аа
2016-01-15
uka:
zow zow ogloonii sonin shan sanaa dewshuulsen bna ediin zasag sergej bj bid shan amidarna
2016-01-15
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-15
Зочин:
Ugleenii sonin bas nudaldagdsan bn.
2016-01-15
Sergelen:
Mash zov sanal bna amjilt husie
2016-01-15
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-15