Жакартад хэт даврагчид халдлага үйлджээ
2016-01-15

Индонезийн нийслэл Жакарта хотноо өчигдөр 10.55 цагийн орчимд дараалласан дэлбэрэлт болж, буун дуу гарсан билээ. Тус хотын цагдаагийн газраас мэдээлснээр “Нийслэл хотноо галт зэвсэгтэй 14 этгээд халдлага үйлдэж, энгийн иргэд рүү халдсан” гэв. Халдлагаар долоон хүн амиа алдсан аж.

 

Цагдаагийнхан халдлага үйлдсэн гурван этгээдийг устгаж, долоон этгээдийг баривчилсан байна. Тэд дэлбэрэлт зохион байгуулсныхаа дараа “Жакартагийн театр”-ийн дээврийг эзэлсэн юм. Индонезийн удирдлагууд Жакарта хотноо болсон халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан хэмээн мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хотын цагдаагийн дарга Тито Карнавиан “Жакарта хотноо болсон цуврал халдлагатай тус бүлэглэл холбоотой болохыг тогтоосон. Энэхүү бүлэглэлийн Ази дахь салбарын гишүүд халдлага үйлдэж, амиа золиослосон” гэжээ. Үндэсний аюулгүй байдлын дарга Буди Гунаван “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Парис хотноо хэт даврагчид дараалласан халдлага үйлдэж, 130 хүний аминд хүрсэн. Хэт даврагчид Жакарта хотноо Парисын халдлагыг хуулбарлаж, халдлага үйлдсэн. Жакартагийн халдлагатай уг бүлэглэл холбоотой. Шинэ оны өмнө тус бүлэглэлээс “Жакартад концерт төлөвлөж байгаа” гэх зурвасыг хүлээн авсан” гэж мэдэгджээ.

 

Энэхүү зурвасаас болж тус улсын удирдлагууд шинэ оны үеэр Жакарта хотын хамгаалалтын нэмэгдүүлж, зарим бүс нутагт хөл хорио тогтоосон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-13