Өнөөдөр “Зүрхэнд туссан нулимс” нээлтээ хийнэ
2016-01-15

 

“Морьтон” энтертайнмент, “Маршалл креатив” агентлагийн хамтын бүтээл “Зүрхэн дуссан нулимс” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ.

 

Киноны зохиолч, найруулагчаар Л.Ариунболд, продюсероор А.Мөнхтулга нар ажиллажээ. Харин гол дүрд М.Золжаргал, Б.Энхчимэг болон МҮОНТ-ын нэвтрүүлэгч Ж.Цовоо  нар тоглосон байна.

 

Киноны үйл явдлаас товч танилцуулбал Цэнгэл хэмээх бүсгүй Гийгүүлэн, Эгшиглэн гэх хоёр тэрсхэн охинтой. Цэнгэлийн анхны нөхөр нас барснаас хойш амьдралын эрхэнд Хүдрээ гэх залуутай хамт амьдрах болно. Цэнгэл өмнөд хөрш улс руу ганзагын наймаа хийж амьдралаа залгуулна. Нэгэн удаа бараагаа татахаар яваад хилс хэрэгт холбогдож буйгаар киноны үйл явдал цааш өрнөх аж.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин