Ажлаа тасалдаг гишүүдийн цалинг хасдаг хууль санаачил

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа хоёр цаг хойшилж эхлэв. Гишүүдийн ирц бүрдээгүйгээс ийнхүү хүлээгдсээр байсан юм. Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар гишүүн орж ирж карт хийснээр ирц бүрдлээ. УИХ-ын дарга “АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ажилд ирээгүй гишүүдийнхээ цалинг хасдаг хууль санаачилсан. Гишүүдийн цалинг энэ онд хасаагүй. Гадаад томилолт, хэвлэл захиалга, зочин хүлээж авах, бэлэг өгөх зэрэг төсөв хасагдсан” гэлээ.
Ийнхүү Тогтоол өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж эхлэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ