Хүүхдийн мөнгийг 8 дугаар сар хүртэл олгох боломжтой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хүүхдийн мөнгийг олгох талаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэх хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хариулж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-АН эрх баригч хүчин. Эрх баригч хүчин ажилласан шиг ажилла, ачаагаа өөрсдөө үүр. Ард иргэдийн сэтгэл санааг битгий хямруулж тоглоод бай. Хүүхдийн мөнгийг эхний 8 сард олгох гээд байгаа юм уу. Эсвэл бүтэн жилд нь хувааж олгох гээд байгаа юм уу?
-Хүүхдийн мөнгийг олгох асуудалд олон түмний санаа сэтгэлээр тоглолоо гэж байна. Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгаагаар үндэслэн УИХ-ын тогтоолын дагуу хийгдсэн асуудал. Хүүхдийн мөнгийг олгох асуудлыг УИХ тогтоолоороо нээж өгсөн. Одоогоор 8 дугаар сар хүртэл хүүхдийн мөнгийг олгох бүрэн боломжтой. Үүнд янз бүрийн улстөр хийгээд байх шаардлагагүй. Өрхийн 86 хувь нь хүүхдийн мөнгийг авч байсан. Энэ дагуу олгогдоно. Өрхийн мэдээллийн санд олгогдоогүй байгаа 97 мянган иргэн өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх ёстой. Иргэний үүргээ гүйцэтгэх ёстой.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ