Үндсэн хуулийн уг эхийг Ерөнхийлөгчийн албан өрөөнд буцааж залав
2016-01-15

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн өдрийг тохиолдуулан Төрийн түүхийн музейд залсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан өрөөнд хүндэтгэлтэйгээр буцааж залах ёслол өнөөдөр 10 цаг 45 минутад болов.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Үндсэн хуулийн 24 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах комиссын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн дарга Н.Ширэндэв нар шинэ Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейн тусгай хоргоноос авч Ерөнхийлөгчийн албан өргөөнд хүндэтгэлтэйгээр заллаа.

 

 

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар “Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн өдрийг тохиолдуулан шинэ Үндсэн хуулийн уг эхийг тав хоногийн хугацаатайгаар Төрийн ордонд залж иргэд, олон нийтэд сонирхууллаа. Энэхүү боломжийг олгосон Монгол Улсын Ерөнхийлөгчид Улсын Их Хурал, түүний Тамгын газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гээд шинэ Үндсэн хуулийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанд гардуулж өгөв.

 

 

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн цорын ганц уг эх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан өрөөнд хадгалагдаж байдаг бөгөөд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Үндсэн хуулийн энэхүү уг эх дээр гараа тавьж тангараг өргөдөг уламжлалтай.

Төрийн хамгаалалтад байдаг Үндсэн хуулийн уг эхийг Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн өдрийг тохиолдуулан 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн түүхийн музейд залж, тав хоногийн хугацаанд Төрийн ордон, Улсын Их Хурлын чуулганы ажиллагаатай танилцсан иргэд, олон нийтэд үзүүлж сонирхуулсан юм.

Үндсэн хуулийн уг эхийг буцааж залах ёслолд Төрийн ёслолын албаны дарга Х.Жанцан, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, хурандаа Х.Батбилэг нар оролцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

Shuud.mn
Сонин хачин
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597 зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597 зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-18
Зочин:
Богд Жавзандамба нэрээр алдаршсан хутагт Агваанлувсанчойжиннямданзанванчигбалсамбуун гуан айлдсаныг сийрүүлбээс Монгол бол, дэлхийн зүрхэн нутаг, лугших зүрх, Евро-азийн амин сүнс, дэлхийн дотоод эрчим хүчний гадагшлах гурван том амсартай юм шүү. Гацуурт гэж нэрлээд байгаа догшин нэр –Ноён хайрхан-ыг бол үеийн үед үүрд мөнхөд хайрлаж, хамгаалж ирснийг эх оронч сэтгэл зүйтэй, олон хутагт хувилгаад хамгаалж ирсэн бөгөөд одоо цагт эх оронч сэтгэлээ гээгээгүй Улсын хурлын гишүүд байгааг тод томруун харлаа. Өвөг дээдэс маань эх нутаг элгэн садангаа үүр мөнхөд хайрла, хамгаал гэсэн биш билүү. Эзэн Чингис хааны ЕСӨН САНУУЛГА, байгаль хамгаалах ИХ ЗАСАГ зэргийг МОНГОЛ ХҮН бүр хэрэгжүүлэх цаг иржээ. Бид биеээ дайсагнах, далд муу санаагаар хорлох, хүсэл тачаал, шунал, атаа хорслоо үл умартан СЭТГЭЛ БИЕЭ үл огоорон атгасан гар шиг нэгдсэн цагт МОНГОЛ ОРОН мандан бадрах болно.
2016-01-15
Зочин:
Дүр эсгэсэн ардчилал соц нийгмээс долоон дор, сансарт нисэх дутуу жуулчин атигар тарвага Чаушескугаас долоон дор.......
2016-01-15