Автобус осолдож, 14 хүн амиа алджээ

img

Японы Наганогийн цаны бааз руу явж байсан жуулчдын автобус осолдож, 14 хүн амиа алдаж, 24 хүн гэмтсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Осолдсон автобусанд 41 жуулчин зорчиж явсан хэмээн “NHK” агентлаг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

 

Хохирогчдын мэдээлснээр “Автобус гэнэт жолоодлогоо алдаж, эсрэг урсгал руу орсон. Дараа нь осолдсон. Осол болох үед шөнийн 2.11 цаг болж байсан” гэжээ. Албаны хүмүүс жолоочийг зүүрмэглэсэн байх магадлалтай хэмээн таамаглажээ.

 

Аврах алба “Аврагчид ослын газар ирэх үед хоёр зорчигч амиа алдсан байсан. Шархагсдыг эмнэлэгт хүргэх явцад 12 хүн амиа алдсан” гэж уламжилжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Японы хүн зөөдөг жолооч нар хурдны зам дээрээ унтаж явдаг гэвэл итгэх үү. Яг ард нь суугаад харж байхад ёстой унтаагаар жолоодож явдаг аймаар. Болж өгвөл манайхан хот хоорондын шөнийн автобусанд битгий сууж байгаарай.
2016-01-16