Хүүхдийн мөнгө олгох тогтоолыг хэлэлцэхийг дэмжив
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхдийн мөнгийг олгох тухай Тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ. Уг тогтоолд өөрчлөлт оруулснаар хүүхдийн мөнгийг хуучин журмаар олгож эхлэх юм байна. “Хүүхдийн мөнгө ямар нэг бүртгэл судалгаа шаардагдахгүй шууд олгоод явна” гэдгийг салбарын сайд онцлов. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:
-Би дэмжинэ. Үүнийг улс төр ярьж, чулуу шидэхгүйгээр батлаад шийдэх ёстой. Манай намын гишүүд үүнийг дэмжье гэж байсан. Гэтэл өнөөдөр та нарын ирцийг хүлээсэн чинь УИХ-ын даргаас эхлээд улстөржөөд байна. С.Эрдэнэ сайд тогтоол баталлаа гээд төсвийн хуулиа өөрчлөөгүй цагт хүндрэлтэй байдал үүснэ. Төсөвт тодотгол хийхгүйгээр хүүхдийн мөнгө олгох гэвэл хууль зөрчинө. Төсвийн тодотгол хийхэд 110 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хэлчихгүй хардлага үүсгээд байна, салбарын сайд. Оны хоёрдугаар хагасын мөнгийг урагш нь шахаж хэрэглээд, үлдсэн хугацаанд яах вэ? Эх үүсвэр хэлэхгүй байгаа учраас гайхаад байна хэмээж байлаа.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар Тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Ийнхүү өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ