Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт болон Анжелина Жоли нарын охид буян үйлдэж, хүүхдүүдэд хувцас, амттан тараасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Захара, Шило нар Камбожийн нэгэн гэр бүлд тусалсан байна.
Жоли Камбожид “Тэд миний эцгийг эхэлж буудсан. Камбож охины тэмдэглэл” киноны зураг авалттай байгаа юм. Охид аавынхаа хамтаар өнгөрсөн амралтын өдөр тус улсад иржээ. Тэднийг хүнсний захаар явж байхад нэг охин ирж тусламж хүссэн аж.
Охины гэр бүлийн гишүүдийн тоо 12 бөгөөд сүүлийн хэдэн жил гэр бүлийнхээ байдлаас болж шинэ эд хэрэглэл, хувцас худалдан аваагүй гэдгээ учирлажээ. Шило, Захара нар охины гэр бүлд туслахаа амлаж, 200 мянган ам.долларын үнэ бүхий хувцас, хүнс худалдан авч тэдэнд бэлэглэсэн байна. Тэд ээжийнхээ хамтаар охины гэрт очиж, худалдан авсан зүйлээ өгчээ.
Жоли твиттертээ “Охид минь ч том болжээ” гэж жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |