Засаг дарга нартай хамтран ажиллана
2016-01-15

Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас үндэсний хөтөлбөр, зорилтыг дэвшүүлэн ажиллахаар төлөвлөөд байгаа билээ. Энэ хүрээнд дүүрэг, орон нутгийн удирдлагуудыг татан оролцуулж, хамтран ажиллах талаар санал солилцож эхлээд байна.

 

ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсантай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр “Хэрэглэгчийн жил”-ийн хүрээнд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг илүү боловсронгуй болгох, “Үндэсний хөтөлбөр 2”-ийг боловсруулж Засгийн газарт өргөн барих зэрэг хэд хэдэн томоохон ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа танилцуулаад, үүндээ дүүрэг, орон нутгийн удирдлагуудыг хамтран оролцож дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн дүүрэг, орон нутгийн удирдлагууд “Хэрэглэгчийн жил”-ийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээг дэмжиж ажиллах нь хамгийн үр дүнтэй бөгөөд том ач холбогдолтой хэмээв.

 

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан дүүрэгтээ “Хэрэглэгчийн жил”-ийн хүрээнд болох арга хэмжээнүүдийг зохион байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлж ШӨХТГ-аас санаачлан зохион байгуулах бүхий л ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа мэдэгдлээ. 

Shuud.mn
Сонин хачин