“Морин хуур-2015” наадам маргааш эхэлнэ
2016-01-15

 

 Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур-2015” наадам энэ сарын 16-28-ны өдрүүдэд зохиогдоно. Уралдаанд бүртгэл Монголын хөгжмийн зохиолчдын холбооны байранд өнөөдрийг хүртэл явагдсан юм.

 

Оны шилдэг дуу шалгаруулах тус наадам энэ жил 29 дэх жилдээ зохион байгуулагдана. Наадмын эхний шат “Улаанбаатар” чуулгын концертын танхимд энэ сарын 16, 17-нд болох юм. Харин хоёрдугаар шат буюу “Гала” тоглолт энэ сарын 28-нд СТӨ-нд болох юм байна.

 

Эргэн сануулахад  тус наадмын өнгөрсөн жилийн “Гран при” шагналыг МУГЖ Н.Чулуунхүүгийн ая, яруу найрагч Ай.Төмөр-Очирын шүлэг “Ижий гөрөөс” дуу хүртэж байсан билээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
show:
mongolchudiin hamgiin ih hiideg ajil bol turul buriin show, nair naadam yum daa.
2016-01-17