”Болор цом”-ын бүртгэл эхэллээ
2016-01-15

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохиодог “Болор цом” яруу найргийн наадам ирэх сарын 2-нд болохоор товоо зарлаад буй. Наадамд оролцох яруу найрагчдыг өнөөдрөөс бүртгэж эхэлжээ. Уламжлал ёсоор наадамд оролцох хүсэлтэй яруу найрагч өөрийн хоёр бүтээлээ МЗЭ-д ирүүлнэ. Харин  наадамд тэргүүлж байсан яруу найрагчид урьдчилсан шалгаруулалтгүй оролцох аж.

 

Энэ онд Монголын уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж, Д.Сэнгээ нарын мэндэлсний 110 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан сүүлийн жилүүдэд аймаг, орон нутагт зохиогдож байсан “Болор цом” наадам Улаанбаатар хотод зохиогдохоор болоод буй.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
МОНГОЛ УЛСЫН МИНЬ ҮНДЭСНИЙ УРАН ЗОХИОЛ ШҮЛЭГ НАЙРАГЛАЛ ҮНЭХЭЭР ХОСГҮЙ САЙХАН ШҮҮ.ЭНЭ ИЧИНХОРЛОО НАЙРАГЧЫГ ДЭМЖДЭГ ШҮҮ САЙХАНЧ ХҮҮХЭН.
2016-01-30
Зочин:
Жиргээ шувуу шиг жиргэх гэж Жилдээ нэг цуглах гэж Шилэн дурсгал авах гэж Шилдэг гэж цоллуулах гэж Болор цомд өрсөлдөх юм Бодол ухаанаа уралдуулах юм Би ч гэсэн үзмээр л байх юм Билэг оюунаа уралдуулмаар л байх юм. Хөдөөний хүн миний Хоёр шүлгийн очих Цахим хаягийг нь өгвөл Цахиур хагалмаар л санагдах юм.
2016-01-16
Зочин:
Нөгөө МАН-ын Мөнхбатыг шууд гоц мөргүүлчих л даа! Шүүгч, оролцогч болгонд нэг нэг 0,75 л өгье! Энэ жил чинь сонгуулийн жил шүү дээ!
2016-01-16
нутгийн ах:
Ичинхорлоо шиг найрагч төрөх болоогүй юу, Төрсөнийг нь Моломжамц мэт нь дараад байна уу, Хөдөөгийн хүн олдохгүй болохоор хотод хийхээр шийдсэн үү. Нүгэл буян ээлжлэнэ гэж уншаа л нүгэл хийгээд байх юм даа энэ найрагч санаатай, намхан бодолтой, навтгар биетэй, наснаасаа хөгшин моньднууд чинь.
2016-01-15