”Морин хуур” наадам эхэллээ

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос зохион байгуулдаг уламжлалт "Морин хуур" наадам 29 дэх жилдээ болж байна.
Наадмын эхний шат өнөөдөр “Улаанбаатар” чуулгын концертын танхимд эхэлсэн. Харин гала тоглолт энэ сарын 28-нд СТӨ-нд болох юм.
Тус наадмаас 29 дэх удаагийн шилдэг дуу тодрох билээ. Ноднин жил Морин хуур наадмын “Гран при” шагналыг гавьяат жүжигчин Н.Чулуунхүүгийн хөгжим, яруу найрагч Ай.Төмөр-Очирын шүлэг “Ижий гөрөөс” дуу хүртэж байсан.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ