Ираны эсрэг хоригоо цуцалжээ
2016-01-17

 

“P5+1” холбоо Иран улстай байгуулсан цөмийн хөтөлбөрийн гэрээний дагуу тус улсын эсрэг тавьсан эдийн хоригоо цуцалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Иран улс гэрээний дагуу цөмийн зэвсэг бүтээхээс татгалзсан учир олон улс Тегераны эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хоригоо цуцалсан болохоо мэдэгдье” хэмээн хэлжээ.

 

Уг хоригийг цуцалснаар Тегеран олон улсад газрын тос, нефть худалдах боломжтой болж байна.

 

Олон улсын цөмийн энергийн агентлагийн /IAEA/ шинжээчид Иран улс гэрээний нөхцөлийг биелүүлж, цөмийн хөтөлбөрөө царцаасан болохыг “P5+1” холбоонд танилцуулсан аж.  Иран улс гэрээний дагуу Арак хотын ойролцоох хүнд усны реактороо хааж, лицензийн тоогоо цөөрүүлэн, бага баяжуулсан ураны нөөцөө Орос улс руу тээвэрлэсэн гэнэ.  Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээ ирэх 2027 онд хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх юм.

 

 Иран олон улсын хоригоос болж өнгөрсөн 2012 оноос зөвхөн газрын тосны худалдаанаас 160 тэрбум ам.долларын орлого алджээ.  НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон болох АНУ, Их Британи, Франц, Хятад, Орос болон Германы Гадаад хэргийн сайд нар өнгөрсөн долоодугаар сарын 14-нд Ирантай цөмийн хөтөлбөрийн гэрээг байгуулсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин