Селин Дионы ах таалал төгсчээ
2016-01-17

 

Америкийн нэрт дуучин Селин Дионы нөхөр Рене Анжелил өнгөрсөн баасан гаригт 73 насандаа таалал төгссөн билээ. Тэрээр олон жилийн турш хорт хавдраар өвчилж, сүүлийн хоёр жил хэвтэрт орсон юм. Тэгвэл Дион энэ амралтын өдөр дахин хагацал амссан тухай "www.dailymail.co.uk" мэдээллээ.

 

Дуучны төрсөн ах Даниел Дион 59 насандаа хорт хавдрын улмаас таалал төгссөн байна.  Даниел 2009 оны долоодугаар сард хорт хавдартай нь оншлогдож, эмчилгээ хийлгэж байжээ.

 

Энэхүү мэдээллийг Селин баталсан бөгөөд “Давхар уй гашуу тохиолоо. Би үнэхээр харамсч бас гашуудаж байна” гэж жиргэсэн байна.

 

Селин нөхрөө алдсныхаа дараа Лас Вегас дахь бүх тоглолтоо цуцалж, тодорхойгүй хугацаагаар урлагаасаа хөндийрч буйгаа фэнүүддээ мэдэгдсэн юм. Тэрбээр “Би дуулж чадахгүй нээ. Үнэхээр хэцүү байна” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин