Хип хопчид нэгдэнэ
2016-01-18

Монголын хип хоп урсгалын тулгын чулууг тавилцсан гэгддэг “Хар тас”, “Mon Ta Rap”, “Mr.Doggs” болон “Татар” хамтлаг нэгдэн тоглолт зохион байгуулахаар болжээ. Тэд хуучны дуугаараа үзэгч фенүүдийнхээ дурсамжийг сэргээх гэнэ.  

 

“Pump beats” нэртэй уг тоглолтод 1990-2000 онд хит болж байсан “Бүрхэг тэнгэр”, “Хар тас хаа ч явсан сийхгүй”, “Тэнгэрийн эрэг дээрх 247”, “Танилцъя охин”, “Охин заяа”, “Бороо” зэрэг дуу дуулагдах юм байна. Мөн тоглолтод Монголын үе үеийн залуусыг хип хоп хөгжмийн хэмнэлд байлдан дагуулсан гэгдэх хамтлаг дуучид болох  Жий, Десант, Жэнни, Юүдэнтэн, Нөлөө болон шинэ үеийн бүжгийн “MeKh ZahQ”, “Show girls”, “Ai4mr” продакшн болон “Улаан туг” хамтлаг урилгаар оролцох аж.

 

Хип хоп хамтлагуудын тоглолт энэ сарын 22-нд “Crocus event Hall”-д болох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597 зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-18