Аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр түрүүлэв
2016-01-18

"Талх-Чихэр" ХК-ийн нэрэмжит Хэвийн боовны баярт зориулсан аймаг цэргийн алдар цолтой болон залуу бөхийн хүчит 256 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнөө болсон.

 

Энэхүү барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Увс нуур дэвжээний бөх аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Алдар спорт хорооны бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэсэн.

 

Их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Бүрэн дуулга ХК-ны бөх аймгийн арслан Д.Анар, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Өлзий нар шалгарсан юм.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
WM333:
sportiin amjilt husie! ulsiin tsol naadmaar avaarai!
2016-01-18