Сураггүй болсон хүү нас барсан байжээ

Хониндоо яваад сураггүй болсон хүү нас барсан байдалтай олджээ. Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн “Сархиаг” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ Д /15 настай, эрэгтэй/, хониндоо яваад сураггүй болжээ.
Энэ тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 16-ны 19:56 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн онцгой байдлын алба хаагчид, хүүгийн ар гэрийнхэнтэй хамтран эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан аж.
Ингээд 16-ны өдрийн 23:38 цагт олсон ч хүү гэрийнхээ ойролцоо өндөр хаднаас унаж нас байжээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ