Бусдын биеийг үнэлүүлж байжээ

Бусдын биеийг үнэлүүлж байсан хэргийг илрүүлжээ. Цагдаагийн байгууллагад Баянгол дүүргийн тавдугаар хороо “Фамили” саунд бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулаад байна” гэсэн мэдээлэл энэ сарын 15-ны баасан гарагт иржээ.
Дуудлагын дагуу шалгахад Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд суух 28 настай, эмэгтэй Б нь бусдын биеэ үнэлэхийг зохион байгуулж байсныг илрүүлсэн байна. Уг хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ