Афганистанд халдлага гарч, 14 хүн амиа алджээ
2016-01-18

Афганистаны Кабул хотноо орон нутгийн захирагч нарын уулзалтын үеэр алан хядах “Талибан” бүлэглэлийн гишүүн амиа золиослогч этгээд халдлага үйлдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлагын үеэр 14 хүн амиа алдаж, 49 хүн шархтаж, эмнэлэгт хүргэгдсэн байна.  Гэрчүүдийн мэдээлснээр “Өсвөр насны хүү амиа золиослосон. Хүү зочдод үйлчилж байсан хүмүүстэй адилхан хувцасласан байсан учир харуулууд сэжиглээгүй. Хүү гол танхимын үүдэнд амиа золиослосон” гэжээ.

 

Халдлагаас хагас цагийн дараа талибанчууд уг халдлагыг захиалсан болохоо мэдэгдэж “Бидний хүрч чадахгүй газар нутаг гэж үгүй”  гэж мэдэгдсэн байна.

 

Тус улсын Ерөнхийлөгч Ашраф Гани “Афганистан улсад сүүлийн 40 жил жижиг, том дайнаас салсангүй. Үргэлж л цус асгаруулсан тулаан, халдлага гарч байна. Харин талибанчууд 15 жил энгийн номхон иргэдийг хохироолоо. Бид террористуудтай өнөөдрөөс өөрөөр тэмцэх болно” гэж хэлжээ.  Тэрбээр Кабул болон хүн ам ихтэй хотуудын хамгаалалтыг нэмэгдүүлэхийг Батлан хамгаалахын удирдлагуудад үүрэгдсэн байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-18