Зөрчилтэй тээврийн хэрэгслийг камераар илрүүлнэ
2016-01-18

НИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ний өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсан. Уг журмын дагуу  Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр зохицуулалт хийгдсэн билээ. Үүний дагуу дээрх ажлыг энэ сарын 15-ны өдрөөс тавдугаар сарын 31 хүртэл зохион байгуулахаар болжээ. Энэ талаар хотын менежер Б.Бадрал, Улаанбаатар хотын цагдаагийн газрын замын хөдөлгөөн зохицуулах гэрээт хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд нар мэдээлэл хийлээ.

 

 

Жолооч таны автомашины улсын дугаар:

  •     1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
  •     2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
  •     3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
  •     4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
  •     5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө.

 

Тодорхой шалтгааны улмаас тухайн сардаа төлж амжаагүй бол дараа сард нь заавал төлөх ёстой юм байна. Албан татвар, төлбөрөө төлөөгүй авто тээврийн хэрэгслийг гуравдугаар сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 30-ны хооронд хяналт тавьж, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ  авах тухай Улаанбаатар хотын цагдаагийн газрын замын хөдөлгөөн зохицуулах гэрээт хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд мэдэгдлээ.

 

Татвараа төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт  хамрагдаагүй зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгслийг гудамж, замд суурилуулсан камерийн тусламжтайгаар илрүүлэх аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өөр бодлого хийж хэрэгжүүлэх ажил алга уу өгөхгүй бол ингэнэ тэгнэ гээд л занаад байх юм
2016-01-18