Хөвсгөл аймагт малын галзуу өвчин гарчээ
2016-01-18

Хөвсгөл аймагт малын галзуу өвчин гарчээ. Тус аймгийн Их Уул сумын "Шивлэг" баг /сумын төвөөс баруун хойш 30 км зайтай/ Хавчигийн анга гэх газар иргэн Б.Б-ын хотонд энэ сарын 11-13-ны өдөр хоёр үхэр үхсэн байна.

 

Мэргэжлийн байгууллагынхан малын галзуу өвчин гэж оношилжээ. Голомтод  нэг өрхийн хоёр том хүн, нэг хүүхэд, долоон адуу, 61 үхэр, 220 ямаа, нийт 288 мал 115 м/кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

 

Сумын Засаг даргын А-05 тоот захирамжаар 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа аж.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин