Өвөрхангай аймгийн цэцэрлэгүүдийг түр хаажээ

img

Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сургуулийн өмнөх насны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоосон байна.

 

Тус аймагт томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж, уг өвчнөөр өвчлөгсдийн 60 гаруй хувь нь бага насны хүүхэд байгаагаас цэцэрлэгүүдийг түр хаах захирамжийг аймгийн Засаг дарга Н.Тогтохсүрэн гаргажээ.

 

Цэцэрлэгүүд өнөөдрөөс энэ сарын 22-ны өдрийг хүртэл хичээллэхгүй аж.

 

 

Б.Хүлэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ