Хотын мандатыг нэмэхийг МАН дэмжинэ
2016-01-18

УИХ-ын сонгуулийн мандатыг тоог нэмэгдүүлэх хүсэлтийг Нийслэлийн ИТХ-ын дарга УИХ-ын дарга, Сонгуулийн ерөнхий хорооны даргад хүргүүлсэн. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

 

-УИХ-ын сонгуулийн мандатын тоог нийслэл хотод нэмэгдүүлэх хүсэлтийг НИТХ-ын дарга Д.Баттулга гаргасан. Сонгуулийн мандатын тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна уу. Та ямар байр суурьтай байна вэ?

 

-Сонгуулийн тухай хуульд УИХ, орон нутгийн сонгуулийг хүн амын тоог харгалзаж сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоох тухай заасан. Нийслэлийн хүн ам 1.5 сая болчихлоо. Энэ нь хүн амын тал хувь гэсэн үг. Тиймээс УИХ-ын 76 мандатын 40 гаруй хувийг нийслэлд хуваарилах шаардлагатай. УИХ-ын суудал өөрөө хүний төлөөлөл байдаг. Зарим тойрогт 2000 хүнийг төлөөлж байгаа УИХ-ын гишүүн байхад нийслэлээс сонгогдсон гишүүн 20 мянган хүн төлөөлж байх жишээтэй. Арав дахин ялгаа байгаа биз.

 

-2012 оны УИХ-ын сонгуулиар нийслэл 14 мандаттай байсан. Одоо 21 болох ёстой гэж үзэж байгаа. Орон нутгийн мандат хасагдах ёстой гэсэн үг үү?

 

-Одоо байгаа мандатын тоог нийслэлийн хүн ам 800 мянга байхад тогтоосон. Одоо 1.4 сая болчихлоо. Нийслэлийн хүн амын тоо 600 мянгаар өссөн байгаа биз. Гэтэл тэр хүмүүс УИХ-д төлөөлөлгүй болчхоод байна. Тухайн үед орон нутагт 10 мянган хүн төлөөлдөг байсан гишүүн одоо хоёр мянган хүн төлөөлөөд сууж байна. Ингэж баланс алдагдаад байгаа хэрэг. Тиймээс л бид УИХ дахь хүн амын төлөөллөө тэгш болгооч гэж байгаа юм.

 

-УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлыг дэмжих болов уу?

 

-МАН дэмжинэ. Учир нь М.Энхболд нийслэлийн Засаг дарга байхдаа үүний төлөө явдаг гол хүн байсан. Тиймээс одоо хоёр нүүр гаргахгүй гэж итгэж байна

 

-Тухайн үед яагаад шийдэгдээгүй юм бол?

 

-Гол учир нь УИХ-д орон нутгаас сонгогдсон гишүүд эсэргүүцдэг. Яагаад гэвэл арван мянган хүнээс сонгогдсон нь дээр үү, хоёр мянган хүнтэй үзэлцэх нь амар уу.  Хүн нь бага бол сонгогдох нь амар. Цөөн хүний толгойг эргүүлэх нь хялбар биз дээ. Орон нутгаас сонгогдсон гишүүд сонгогдох нь амар учраас амтшаад улайраад эхэлсэн. Та бүхэн анзаарсан бол сүүлийн үед орон нутгийн тойргууд өмчлөгдчихсөн байгаа биз. Одоо бүр хөдлөхөө больсон. Харин Улаанбаатарт нэр дэвшигчдийн дунд эрс өөрчлөлт явагддаг. Хүн ам их учраас сонгогчдын тавих шаардлага өндөр, тойргийг өмчлөхөд бэрх болсон.

 

-МАН-ын дарга нийслэлийн тойргийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байсан гол хүмүүсийн нэг бол нам нь дэмжих байх. Харин жижиг намууд яаж хандах бол?

 

-УИХ-ын сонгууль холимог системээр явагдаж байгаа. Сонгуулийн хуулийн ийм шинэчлэлийг хийсэн хүмүүсийн нэг нь би. Шалтгаан нь  жижиг намууд УИХ-д орж ирэх ёстой гэж үзсэн. Яагаад гэвэл УИХ-д хоёр том намаас өөр улс төрийн хүчин орох боломжгүй байсан. УИХ-ын гишүүн байхдаа үүнийг олон удаа тайлбарлаж байлаа. “Өөрсдийн чинь төлөөллийг УИХ-д оруулж ирмээр байна. Тиймээс сонгуулийн холимог систем хэрэгтэй” гэж тайлбарлаад байхад над руу дайрч байсан үе бий. Сонгуулийн хуулийн шинэчлэл хийсний үр дүнд 2012 оны сонгуулиар жижиг намууд УИХ-д суудалтай болсон. Үүнийгээ УИХ хадгалж үлдсэн учраас ирэх сонгуульд ч жижиг намуудад боломж бий. Гэхдээ тойргоос нэр дэвшиж сонгогдсон хүн жижиг намуудад маш цөөн. Ихэнх нь жагсаалтаар орж ирсэн. Тийм ч учраас би тэр шинэчлэлийг хийснээрээ жижиг намуудад гавъяатай гэж үздэг. Жижиг намууд УИХ-д байснаар хоёр том намаа хянадаг зөв тогтолцоо бий болсон. Тиймээс жижиг намуудын тухайд үүнийг эсэргүүцэхгүй гэж найдаж байгаа.

Б.БОЛД

эх сурвалж: news.mn

Shuud.mn
Сонин хачин
хариулт:
наадах чинь тэр гишүүний замын хуудасны тооцоонд л хэрэгтэй.
2016-01-19
зочин:
зөвхөн мандат гэлтгүй төрийн албан хаагчдын тоо, төсвийг байнга оршин суудаг хүн амын тоогоор нь хуваарилж байх нь зөв. УБ-ын нэг хорооны суурин хүн амын тоо нэг сум битгий хэл аймгаас ч их байна. УБ-ын нэг дүүргийн хүн ам хэдэн аймгийн хүн амыг нийлүүлсэнтэй тэнцэж байна. Үүнтэй уялдан зарим сумыг баг болгох, сум, аймгийн ЗДТГ-ын орон тоо, дэргэдэх газруудын орон тоог эрс цөөлөх хэрэгтэй. УБ-ын төрийн байгууллагуудын орон тоог эрс нэмэгдүүлэх хэрэгтэй.
2016-01-19
Зочин:
Хотын иргэд чинь ихэнх нь хөдөө, орон нутгаас ирсэн иргэд. Ер нь Монгол улсын иргэний эрх тэгш байдлын талаар асуудал өрнөж байхад яахаараа газар нутаг, хөдөө - хот, гээд хадуураад байгаа МАНгарууд бэ?
2016-01-19
бибид:
АН єєрсдийгєє хотод тийм их нэр сайтай байгаа гэж бодоод байгаа юм байхдаа шшш чааваас хаана ч байсан та нар цєм хусуулна хар машинаа л янзлахгїй бол..Ємнє яагаад энэ тухай дуугарахгїй байж байгаад сонгууль дєхєнгїїт ингэж байгаа юм???Батїїл бол їнэдээ 1 эгнээгээр болон машины дугаараар л явуулдаг болгосон єєр энд тэнд хїїгийнхээ нэрээр газар хусахаас єєр юу ч хийгээгїй хїн шїї длэээ
2016-01-19
Чинбаа:
Торийг эзэлж эх орныг минь хун ардтай нь дээрэмдэж байгаа тор- банк хосолсон гадаад дотоодын дээрэмчдээс эх орон элэг нэгтнуудийг минь аварч хайрла Бурхан минь БААБАР- тай санал нэг
2016-01-19
Зочин:
Хуний тоо бол зовхон ганцхан тал. Нутаг дэвсгэрийн нэгж, сонгогчтой уулзах боломж, хурэлцээ зардал энэ тэр гээд олон тал бий. Хотод 2050 км2 дотор тэр олон гишуунээр яах гэсэн юм бэ. Монгол улс 1,5 сая км2 газар нутагтай тархан байршсан малчин ардтай биз дээ. Торийн бодлого энэ тэр бий биз дээ. АН- аар, угуй ээ энэ намын нэр барьсан улс орноо самарч байгаа дээрэмчдээс улс орноо салгах цаг болсон юм биш уу Монголчууд аа
2016-01-19
хариулт:
наадах чинь тэр гишүүний замын хуудасны тооцоонд л хэрэгтэй.
Чинбаа:
Бат уул одоо боль 20 гаруй жил торийн толгой хавьцаа байчихаад одоо ухаан орж гэнэ дээ Утаа мутааны асуудлаа ярьсан бол ойлгохсон Ажлаа хийгээч тогцог минь Чадахгуй бол шавар бололгуй зайлаач Нэг л их татвар авсан хулгайч байх юм
2016-01-19
Сурэн:
Аймгийн эрх ашиг гэж байдаггуй юм хуу минь.Улсын эрх ашиг л гэж байдаг.Батуулийн тумэн зов.
2016-01-19
Baga, ih hural:
Bid ih l bodoh heregtei. Baga hurlaa hunii toonoos hamaaruulj, harin ih hurlaa zasag zahirgaanii negjee daguulj baiguulval balance barina baih.
2016-01-18
Зочин:
За юунд худал шоудна вэ, хөдөө аймагт 4000 хүн байдаг гэж хаанаас сонсоов, дор хаяж л 30-40 мянган хүн байгаа байлгүй, 2-с доош мандат байх боломжгүй, ингэж цуурч байж хөдөө орон нутагт үсгүй арчуулав, одоо энийг эсрэг нам өлгөж аваад энэ нам хөдөө орон нутгийн иргэдийг хүн бишид тооцож гадуурхаж байна гээд л яриад шоудаад эхэлнэ, баруун солгой рултэй машин гээдл нэг сайн ерөнхийлөгчид загнуулсан нь багадаа юу, оролдох оролдохгүй юм гэж байдаг, намаа нэг мөр баллав, ухаарах болоогүй юу, наад тэнэглэлээ зогсоо
2016-01-18
Зочин:
Zovoo zov demjij bn,.
2016-01-18
Зочин:
Маш зөв. Улаанбаатарт одоо 1,5 сая хүн амьдарч байна.
2016-01-18
zochin:
Bat Uul chi bitgii gordi nutag debsgeriin zarchim gej bna busad aimgaas toirgiig n abna gesen ug shuu aimguud erkh ashgiinhaa tuluu temseh heregtei shuu
2016-01-18
Сурэн:
Аймгийн эрх ашиг гэж байдаггуй юм хуу минь.Улсын эрх ашиг л гэж байдаг.Батуулийн тумэн зов.
Sergelen:
Mash zuv
2016-01-18
Zochin:
Ene Bat-Uul estoi unheer shouchin yum daa.Niisleld mash ih mongiig bonduudaas avch urseen.6 n hotiin orlogchiig Bat-Uultei hamt niisleliin udirdah humuusiig songuuliin daraa sain shalgah heregtei.Odoo Bat-Uuld hench itgehgui bnshdee!!!
2016-01-18
Зочин:
Зөв шүү таминь.Бүгд сонгох, сонгогдох эрхтэй шүү дээ.
2016-01-18
Зочин:
Hun amiin toog hargalzaj uzeh ni zow sh de.odoo hariltsaa holboo hogjson gazar nutag geh buruu
2016-01-18
Зочин:
Бат үүл гэгч худалч шоучин чи тун удахгүй нүгэлээ үүрнэ дээ
2016-01-18