Театрын уран бүтээлчид малчинд тусална
2016-01-19

 

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад тусламж үзүүлэх зорилгоор “Сонгодог” гала тоглолтыг зохион байгуулахаар болжээ. “Монгол сонгодог-Монгол малчин” уриан дор тус театрын уран бүтээлчид Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран зохиож буй уг тоглолтын бүх орлогыг өвөлжилт хүндэрсэн хөдөө орон нутгийн малчдад зориулах аж.

 

Одоогоор 12 аймаг, 100 суманд цасны зузаан 40 см хүрч, зудын хэмжээнд очоод байгаа юм. Иймээс театрын уран бүтээлчид малчдад туслах аянаа ийнхүү эхлүүлэхээр болжээ. Гамшиг осол тохиолдсон үед биш урьдчилан сэргийлж, ард иргэддээ туслах хөдөлгөөнд нэгдэхийг хүсвэл “Сонгодог” уран бүтээлийн тоглолтод хүрэлцэн ирэхийг театрын уран бүтээлчид уриалж байна.

 

 “Сонгодог” гала тоглолт энэ сарын 20 буюу маргааш 19.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглогдоно.  

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин