Зэвсэгт хүчний өвлийн спортын аваргууд тодорлоо

Өвлийн хүйтэн, жавар танчигнасан энэ өдрүүдэд Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын төлөөлөл болсон баг тамирчид маань Зэвсэгт 2016 оны өвлийн спортын аварга баг, тамирчдаа шалгарууллаа.
Зургаан өдөр үргэлжилсэн тэмцээний нэгдсэн дүнгээр өвлийн спортын 3 төрөлд нэгдүгээр байранд Зэвсэгт хүчний 330 дугаар анги, хоёрдугаар байранд Зэвсэгт хүчний 150 дугаар анги, гуравдугаар байранд Зэвсэгт хүчний 311 дүнгээр ангийн баг тамирчид бусдыгаа манлайлан оролцлоо. Харин Цэрэгжилтийн өвлийн спортын 2 төрөлд Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн баг тамирчид тэргүүлсэн бол хоёрдугаар байранд Зэвсэгт хүчний 350 дугаар анги, гуравдугаар байранд Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн баг тамирчид эзэллээ.
Тэмцээний хаалтын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцож "Зэвсэгт хүчинд биеийн тамир, спортыг хөгжүүлэх, цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний 120, 311, 123 дугаар ангиудад биеийн тамирын заал, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны “Цэрэг-спортын цогцолбор” барилгыг тус тус үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлсэнийг та бүхэн мэдэж байгаа билээ. Мөн Зэвсэгт хүчний 3 анги, байгууллагыг чийрэгжүүлэлтийн тренажёр, 6 ангийг гимнастикийн болон биеийн тамирын хэрэгслээр хангасан. Цаашдаа Зэвсэгт хүчинд биеийн тамир,спортыг хөгжүүлэх үйл хэрэгт Батлан хамгаалах яамны зүгээс онцгой анхаарал хандуулж ажиллах болно. Ингээд Зэвсэгт хүчний 2016 оны өвлийн спортын тэмцээн, уралдаанд амжилттай оролцсон анги, байгууллага, баг тамирчид та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ