8 хувийн хүүтэй зээлийг сэргээв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн батлав. Байнгын хорооноос уг хуулийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гарсныг гишүүдийн олонх дэмжив. Энэ хууль баталсан өдрөөс эхлэн мөрдөж юм. Ийнхүү гишүүдийн 85.6 хувь нь Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дэмжин баталлаа. Ингэснээр өнөөдрөөс ипотекийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн гацаа арилж, хэрэгжиж эхэлж байгаа юм. Арилжааны банкууд ч ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэн олгох хууль эрхзүйн орчин бүрдлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ