С.Одонтуяа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог тэргүүлнэ

img

Гэрэл зургийг MPA.MN

 

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр чуулган Төрийн ордонд болж, холбооны тэргүүнийг сонгох санал хураалт явагдлаа. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд 10 нэр дэвшигч өрсөлдөх эрхийн батламжаа гардан авсан. Гэвч чуулганы үеэр зургаан нэр дэвшигч нэрээ татаж авснаар дөрвөн эмэгтэйн дунд санал хураалт явагдсан. Санал хураалтын дүнгээр УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог тэргүүлэхээр боллоо.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
odontuya batchimeg geed ardchilsan namd ajillaj ch uzeegui gadnii zuivruud ene namiin neg baiguullagiig samrahaar boljee
2016-01-19