Жоаким Ноа 4-6 сар талбайд гарахгүй
2016-01-19

Чикаго Бүллс багийн төвийн тоглогч Жоаким Ноа зүүн мөрөндөө авсан гэмтлийн улмаас 4-6 сар талбайд гарах боломжгүй боллоо. Чикаго Бүллстэй байгуулсан гэрээ нь долоон сард дуусч чөлөөт агент болох юм. Тэрээр Бүллсийн төвөөр 9 улиралыг өнгөрөөсөн. Жоаким Ноаг бид ирэх улиралд өөр багийн өмсгөлтэй харж магадгүй юм.

 

2014-15 оны улиралд өвдөгний гэмтлээс болж тоглох минут нь хязгаарлагдаж байсан. Ноа энэ улирлыг эрч хүчээр дүүрэн эхлүүлсэн. Улмаар мөрний гэмтлийн улмаас гурван долоо хоног өнжөсний эцэст багтайгаа эргэн нэгдсэн ч дахиад л сэлгээнээс гарч тоглож байсан. Гэвч гэмтэлээс ирээд удаагүй дахин гэмтэлээ. Ноа энэ улирал 29 тоглолтонд 21.9 минутыг дунджаар талбайд өнгөрүүлж 4.3 оноо 8.8 самбар 3.8 дамжуулалт дунджилж байсан.

 

 

Shuud.mn
Сонин хачин