8 хувийн хүүтэй зээлийг өнөөдрөөс олгоно
2016-01-19

З.Энхболд: Ипотекийн зээл хэвийн үргэлжлэх эрх зүйн орчин бий боллоо

 

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн 86.5 хувийн саналаар баталлаа.

 

 

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нарын 27 гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэж Хууль зүйн байнгын хороо үзсэн хэмээн Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж танилцуулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны саналыг дэмжсэн юм.

 

 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр нар асуулт асуун, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хариулт өгсөн. 

 

 

Хуулийн төслүүд батлагдсанаар зээлийн эргэн төлөлт хэвийн найдвартай хийгдэх буюу олгосон зээлүүд эргэн төлөгдөхгүй байх, эрсдэлд орох бодит нөхцөл байдал үгүй болж байгаа юм.

 

Түүнчлэн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх зэргээр бусдын эзэмшилд шилжүүлэх тохиолдолд өмчлөгч иргэн нь үүрэг гүйцэтгүүлэгчээс буюу барьцаалагчаас зөвшөөрөл авахгүй байж эдийн засгийн эргэлт сайжирч, ипотекийн зээлээр баталгаажсан бондын барьцаа урьдын адил баталгаатай болж төлөх төлбөрийн хэмжээ хэвийн үргэлжлэхээр болж байна.

 

 

Банкны зээл олгогдож, зээлийн санхүүжилтээр явагдаж буй бага хүүтэй, урт хугацаа бүхий Засгийн газрын “Орон сууцны зээлийн хөтөлбөр” хэвийн явагдахаас гадна банк, санхүүгийн байгууллагууд үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл олгосноор зах зээл дэх зээлийн нийлүүлэлт нэмэгдэх, түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон бизнест бодитой дэмжлэг үзүүлэх юм.

 

Хуулийн төсөл батлагдсанаар ипотекийн зээл хэвийн үргэлжлэх эрх зүйн орчин бий боллоо.Үүнээс хойш зээл гацаж болохгүй хэмээн Улсын Их Хурлын дарга З.Энхболд онцлоод хуулийн төслийг батлахад оролцсон гишүүд болон ажлын хэсэгт талархал илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
88671597.88671597.:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-19
Зочин:
Zasgiin Gazar 8 bh uu, 5 bh uu gedgiig odoo shiidene dee
2016-01-19
ain:
Яагаад 8 гэж, 5 болголоо гээд байгаагүймүү ??
2016-01-19