Хулгайн хэргүүдийг шуурхай илрүүлжээ
2016-01-19

Нийслэлийн хэмжээнд өнгөрөгч хоногт гэмт хэргийн шинж чанартай 81 үйлдэл бүртгэгдснээс цагдаагийн алба хаагчид 33 хэргийг шуурхай илрүүлж ажиллажээ. Гэмт хэргийн олонх нь буюу 52 нь хулгайн гэмт хэрэг байна.

 

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорины задгай тоотод орших монгол гэрийн тооноор хулгайч орж дунд гарын мөнгөн аяга, “Болор” /0,75л/ архийг хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн, хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

 

Мөн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг “Сургуулийн ... тоотоос Дарьганга хийцийн улаан шүрэн шигтгээтэй мөнгөн хавчаар хоёр хос, нэг сая төгрөг алдагдсан хэргийг Архангай аймгийн Цэнхэр сумын нэгдүгээр  багт суух 18 настай эрэгтэй Ж, Баянзүрх дүүргийн иргэн 18 настай, эрэгтэй Г, нар бүлэглэн хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ. Уг хэргийг  тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

 

Сүхбаатар дүүргийн “15-р байрны хойд талд автомашины толь алдагдлаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад тус дүүргийн иргэн Б-ын “Toyota Pruis-20” автомашины хоёр ширхэг толийг Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд суух 45 настай, эрэгтэй Э хулгайлсныг хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна. Уг хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ. 

 

Сүүлийн өдрүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдэх хулгайн гэмт хэргийн тоо нэмэгдэж, ялангуяа автомашины эд зүйл хулгайлах болон орон байрны хулгайн хэрэг нэмэгдэх хандлагатай байна. Иймд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өөрийн өмч, эд хөрөнгөдөө тавих анхаарлаа сайжруулахыг анхааруулъя.


Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Han - uuliin tsagdaa minii mashinii toliig oloogui l bgaa yum bhdaa. 1-r horoonii 20 -r bairnii gadaanaas alga bolson
2016-01-19
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-19
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-19