Улс төрийн намыг хүчгүйдүүлэхгүй
2016-01-19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн асуултад Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр хариулав.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

Намыг хүчгүйдүүлэх бодлого ямар зорилготой яваад байна вэ? Нам нэр муутай байгаа нь үнэн. Хүмүүсийн санасан хэмжээнд хүрэхгүй байгаа нь үнэн. Үүнийг  засахын төлөө ажиллах ёстой. Намын санхүүжилт шилэн болгохыг дэмжинэ. Гэхдээ намыг хүчгүйдүүлж болохгүй. Улс төрийн нөхцөл байдал ороо бусгаа байна. Либериал ардчиллынхан хүний эрх, ардчилал ярьж байгаад олон юмыг тулгасан. Одоогийн хоёр хүчин нийгмийн захиалгаар бий болсон. Энэ хоёр намыг хүчгүйдүүлж байгаа нь гадныханд, олгархиудад л ашигтай. Үндсэндээ гишүүнчлэлгүй болгож байгаа хэрэг. Усны эх ундрагыг нь байхгүй болгочихоод гадны төлөөний нөхцөл бүрдэнэ. Либериал ардчиллынхан намыг хүчгүйдүүлж байгаад гадныхныг оруулж ирж биднийг дуусгах нь. Муу ч сайн ч намын эх ундарга байх ёстой. Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахын тулд нам хүчтэй байх хэрэгтэй. Түүнээс бус хэдхэн хүнийг толгойд нь гаргачихаад нутгархах, олгархижих асуудал үүсгэнэ. Гишүүнчлэлээс болоод байна гээд сүүлд нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолыг алдагдуулж, толгойгоо шаагаад ч нэмэргүй. Зохион байгуулалтад орж нам бодлого хөтөлбөрөө гаргадаг. Нам бодлого хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд усны ундарга булингаргүй байх хэрэгтэй.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж:

-Улсын бага хурлын үед ширүүхэн хуралдаан болсон. Тэр үед намыг нутаг дэвсгэрийн зарчмаар байгуулна гэж  байсныг санаж байна. Энэ зарчмын дагуу явагдаж байгаа зүйл.

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр:

-Улс төрийн намыг хүчгүйдүүлэх гэж байгаа юм биш. Илүү хариуцлагатай, ёсзүйтэй болгох тал руу нь анхаарсан зүйл.

Гишүүдийн асуулт хариулт үргэлжилж байна. Үдийн цайны цаг болсон учир чуулганы хуралдаан завсарлалаа. Үдээс хойш үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
"Ингэж ойлгох ёстой" гэж хүчинддэг хуульч ерөнхийлөгчийн зөвлөх байгаа юм уу...
2019-04-09
Зочин:
Лүндээжанцан буруу ярьж байна!!! Санаатай юу, эсвэл мэдэхгүйгээс ингэж байна уу???
2016-01-19
Зочин:
нэг талдаа үнэн!Гэвч үүссэн цагаасаа түмэн олон ба төрөө хүчгүйдүүлж олонх болохын зорилого тавьж элдэв шалчигнууруудыг элсүүлж явсаар өдий хүрчихээд бусдад алдаагаа бүү тох! Сурсан занг таьвж болдоггүй болохоор хүнээс өө эрээд байхаар намаа хүчтэй богохын тулд ард түмнийхээ хүүхдүүд-залуусыг илүү олноор гишүүнд элсүүл?Мөнгтэй болохоор хамгийн сайн сургуульд явуулчихаад эргээд та нарт судалгаа шинжилгээ-бодит санамж авахад огт туслахгүй л байгаа биз дээ???Удам дагсан танай НАМ-ын нэг жишээ Гадаадын ба дотоодын цэргийн сургуульд том дарга нарын,арын хаалганы, татаасын, хахуулын хүүхдүүд голцуу УТ, ХОЛБОО-ны ангид ордог, ихэнх нь академд төсдөг гэвч үр дүн бага гэхдээл суудалтай зууралдсаар байдаг,үгүйдээ 2-3 орон сууц авсан л байдаг.Ийм учраас армид намын нэр хүндийг их унагсан байдаг?? Гадаадын дээд, академд 2-8 хүн заавал орсон байдаг?? ийм маягаар амаар ярьдаг нь олдоод толгой ажиллуулах нь хоцроод байсныг ядаж ойлгодог боловуу? МАН-хаан???