Жилд 6 сая ам.доллар хэмнэх Монгол үйлдвэрлэл
2016-01-19

“Монгол лааз” үйлдвэр бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхэд бэлэн болжээ

 

 

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат  болон бусад албаны төлөөллүүд энэ  сарын 16-нд   “Хөгжлийн банк”-ны бондын санхүүжилтээр Дархан-Уул аймагт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явцтай танилцсан юм. Бондын хөрөнгөөс Дархан-Уул аймагт 70 гаруй тэрбум санхүүжилт хийгджээ.  Тухайлбал, Дархан- Улаанбаатарыг  холбосон авто замын шинэчлэл,  ТОСК-ийн   1000 айлын орон сууц барих төсөл, шинээр барьж, байгуулах орон сууцны цахилгааны шугамыг барих зэрэг ажлуудыг  санхүүжүүлэхээс гадна  ЖДҮ-ийг  хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд  80 гаруй үйлдвэрт дэмжлэг үзүүлжээ. Энэ удаад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тэргүүтэй төлөөлөгчид  “Хөгжлийн банк”-аас тэрбум төгрөгөөс дээш санхүүжилт авсан 9  үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь  очиж, танилцав.

 

Консервны лааз үйлдвэрлэснээр жилд 6 сая ам.долларыг хэмнэнэ

 

 

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон холбогдох албаны хүмүүс Дархан-Уул аймагт шинээр нээгдсэн “Монгол лааз үйлдвэр”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

Дотоодын үйлдвэрлэгчид жигнэсэн махнаас эхлээд элэгний нухаш зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Гэвч лаазыг нь гадаадаас импортоор авдаг. Харин удахгүй  дотоодоосоо хангах боломжтой болжээ.   “Монгол лааз үйлдвэр” –ийнхэн туршилтаар консервны лааз үйлдвэрлэж эхэлсэн байна. Тэд 210 граммаас 5000 грамм хүртэлх хэмжээтэй лааз үйлдвэрлэх аж. Ирэх хавар бүтээгдэхүүнээ дотооддоо албан ёсоор нийлүүлэхээр төлөвлөжээ. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь хүнсний аюулгүй байдлыг хангахуйц бүхий л стандартыг хангаж чадсанаараа давуу талтай юм байна.

 

Бүх төрлийн жигнэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд зөвхөн консервны лааз импортоор худалдан авахад зарцуулж, жилдээ 6 сая ам.долларыг гадагшаа  урсгадаг аж. Дээрх үйлдвэр бүтээгдэхүүнээ дотооддоо нийлүүлдэг болсноор гадагшаа урсах валютын  урсгал зогсох боломжтой болох нь.  Үйлдвэрүүд хоорондоо  сүлжээ үүсгэж, шаардлагатай материал, бүтээгдэхүүнийг заавал гадаадаас авалгүй   дотоодоосоо худалдан  авалт хийвэл борлуулалт эрс  нэмэгдэх  бололцоотой аж. Аль болох импортыг багасгаж, өөрсдөө үйлдвэрлэж байж бид бүтээгч, үйлдвэрлэгч орон болно. Барилгын компаниуд барилга барихдаа  “Хаан ноос”-оор дулаалга хийж, хүнсний үйлдвэрүүд “Монгол лааз”-аа сонгож, элэгний нухаш, жигнэсэн махаа савлаж зарахад л олон  Монгол хүний дуслуулсан хөлс бүхэн түүнд шингэж, нэмүү өртөг бий  болсоор байна.

 

Хонины ноосоор дулаалгын материал үйлдвэрлэж Япон руу экспортлож байна

 

 

Үндэсний үйлдвэрлэгчдээ төр бодлогоор дэмжвэл өндийдөг, үйл ажиллагаа нь өргөждөг, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нь ахиц гардаг гэдгийг  харуулж байна. Монгол хонины ноосны сийрэг, дулаан хадгалах чанарыг нь ашиглан өндөр чанартай барилгын дулаалга материалыг "Эко-Ноос" ХХК  үйлдвэрлэж эхэлжээ. Монгол Улсын Хөгжлийн банкнаас жижиг дунд үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх төслийн хүрээнд  тус компани 6.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ.  Үүний үр дүнд Монголчууд дотооддоо хортон шавжнаас хамгаалагдсан, дулаан тусгаарлах өндөр чадвартай, дуу чимээ тусгаарлах чадамжтай барилгын дулаалгын материал үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг хангаж эхэлсэн төдийгүй Япон улс руу экспортлох болжээ. Тус компанийн "Хаан ноос" нэртэй дулаалгын материал Японы зах зээлд эрэлт ихтэй байгаа аж. Учир нь Япон орон чийглэг уур амьсгалтай. Хонины ноос дотроо хөндий, сийрэг. Тиймээс салхи нэвтрэхдээ сайн  учир чийгтэхгүй,  дулааныг удаан  хадгалдаг давуу талтай. Мөн нано технологиор баяжуулснаар галд шатдаггүй, амархан ялзардаггүй, хорхой шавж үрждэггүй зэрэг давуу талтай юм байна. Хонины ноосны хялгасаар үйлдвэрлэсэн барилгын материал нь экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг утгаараа эрүүл мэндийн шаардлагыг хангахын зэрэгцээ, дулаан хадгалалтаараа ч бусад материалаас давуу талтайг Япончууд хэдийнэ судлан тогтоожээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
2 yamaa mini duugai bai... hiij chadahgui baij avgai shig olon 7 yum yarihaa boli
2016-01-20
Зочин:
Энэ ноосоор хийсэн дулаалга уураг агуулсан учир ялзарах унэр орох аюултац байж мэднэ
2016-01-19
zochin:
ene laazand yamar hyns hiih ve odoo eryyl ahuin shaardlaga hangah uu
2016-01-19
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-19