Улс төрийн намын тухай хуулийн төслийг буцаав
2016-01-19

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэллээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Төрийг самарч байгаа энэ самарч Монголыг хүнд нөхцөл байдалд оруулна. Үүндээ анхаараад энэ төслийг хойшлуулах хэрэгтэй. Одоо үлдэж байгаа хугацаандаа юуг анхаарав вэ гэдгээ ойлголцох хэрэгтэй. Хортой, эргэлзээтэй асуудлаа хойш тавих нь зүйтэй. Цагаан сар болсны дараа сар орчим ажиллаад сонгууль руугаа орцгоох байх. Та бүхэн улсынхаа байдлыг ярилц. Ямар дайсан аваачаад тавьчихсан биш.  Бүх зүйлээ хорлоод дууслаа. Ирэх жил бондын мөнгийг төлж эхэлнэ. Хүлээгдэж байгаа зээлүүд байна. УИХ-ын удирдлагын түвшинд ярих хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн М.Батчимэг:

-Би энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Ц.Нямдорж гишүүнийг хүндэлдэг. Хатуу ч, зөөлөн ч улс орны төлөө хэлж байгаа үг гэж ойлгодог. Гэхдээ зарим зүйлд хэтэрхий хардаж хандаад байгаа нь нийгэмд буруу уур амьсгал төрүүлэх вий гэж бодож байна. Улс төрийн намыг бий болгоё гэсэн итгэл зүтгэлээр энэ хуулийн төсөл боловсруулагдсан. Өнөөдөр Монголын улс төр эдийн засгийн амьдралд тулгамдаж байгаа зүйл байна. Асуудлын 50 хувь нь тогтолцоондоо байгаа. Улс төрийн намын хуульд байгаа зайлшгүй эрсдэл зохицуулалтыг хийхгүйгээр дараагийн УИХ, Засгийн газарт хүндрэлтэй. Улс төрийн нам хийх ёстой ажлаа хийдэг байгууллага байх ёстой. Улс төрийн нам улс төрийн боловсон хүчнийг бэлддэг байгууллага. Төрийн албан хаагчийг биш.

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-Би энэ хуулийн төслийг дэмжихгүй байна. Хардаад биш цаасан дээр буусан үг өгүүлбэрийг уншаад дэмжихгүй байгаа юм. Энэ бол шулуухан хэлэхэд МАН-ыг чадах гээд Монгол төрийг бужигнуулах гэсэн төсөл байна шүү. Доороо суурь байхгүй, 3001 хүнээс бага хүн амтай бол нэгж байхгүй,  толгой цээж нь данхайсан бүтэц болох нь, ээ улс төрийн нам. Намын их хурал нь 90 хүний бүтэцтэй байх гэнэ. Үүгээр халагддаг ч үгүй, солигддог ч үгүй хүмүүс байх бололтой.  Үндсэндээ дээрээ данхайсан улс байхаар харагдана. Энэ бол үндсэн массаас тасарсан хуйвалдаагүй байгууллага болох нь ээ. Нам олон түмнээсээ тасраад явахаар л болдоггүй. 200 гаруй  суманд нэгжгүй болно гэхээр юуных нь улс төрийн хүчин байх вэ?

 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

-Улс төрийн намын тухай хуулийн төслийг бид хэлэлцэж байсан. Харамсалтай нь  зөвшилцөлд хүрч чадаагүй. Ажлын хэсэгт орж ажилласан гишүүдээс санал аваагүй гэж байсан. Тэгвэл парламентын гадна талд байгаа намуудын санал энэ төсөлд яаж хүрсэн байх вэ? Тиймээс “Шударга ёс” эвслийн бүлгээс энэ хуулийн төслийг дэмжих боломжгүй байна гэж үзэж байгаа. Төрийн албыг мэргэшсэн албаар бүрдүүлье гэж хэн хүнгүй ярьж байна. Төрийн албанд цэвэр мэргэжшсэн тогтвортой байлгах зарчим руу явж  байгаа.

 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Намуудын хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа.  Манайд адил хууль үйлчилж байгаа хоёр өөр үед  намуудад өөр өөрөөр үйлчилж байна. Нэг хэсэг хүмүүс нам шиг хэрэггүй юм алга гэж ярьж байгаа. Өөрт хэрэгтэй үед нам хэрэгтэй гэж ярьдаг, хэрэггүй үед нам шиг хэрэггүй юм алга гэж хэдэн нүүр гаргаж байгаа хэсэг бий.  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр намын тухай ийм төсөл оруулж ирж байгаа нь буруу. Суурийг нь жижиглэх, самрах бодлого төрийн бодлогыг хүчгүй болгоно. Энэ хууль Үндсэн хууль зөрчиж байгаа.

 

Ийнхүү гишүүд үг хэлсний дараа Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтаар гишүүдийн олон нь энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийн төслийг хууль санаачлагачид буцаалаа.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-19
маазрай:
Н.Энх минь чи мэдээ бичих гэж ёстой самарчээ. элбэгээгийн хүзүүгүй хууль унажээ больж хэ хэ ха ха
2016-01-19