Ерөнхий сайдыг огцруулах төсөлд 20 гишүүн гарын үсэг зуржээ

УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг дөнгөж сая УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.
Уг тогтоолын төсөлд УИХ-ын 20 гишүүн гарын үсэг зуржээ. Энэ тухай Г.Уянга гишүүн өөрийн фэйсбүүк хуудсандаа "Дубайн гэрээ байгуулж Оюутолгойгоос Монголын талын хүртэх ашгийг 2037 он хүртэл хойшлуулж, эх орны эрх ашгаас урвасны учир Монгол Улсын Ерөнхий сайд Чимидийн Сайханбилэгийг огцруулахаар УИХ-ын 20 гишүүн дөнгөж сая өргөн барилаа" гэж бичсэн байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ