Сураггүй болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ
2016-01-20

Сураггүй болсон эмэгтэй нэг өдрийн дараа эсэн мэнд олжээ. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Бургалтай  багийн “Зараатын хөндий” гэдэг газар нутагладаг иргэн Б /22 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ энэ сарын 18-ны өдрийн 10:00 цагт гэрийнхэнтэйгээ маргалдаад хөл нүцгэн гараад явсан байна.

 

Энэ тухай маргааш нь буюу 19-ний өдрийн 11:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, ар гэрийнхэнтэй нь хамтран эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. 

 

Харин эрлийн ажиллагаа үргэлжилж байх явцад буюу 19-ний өдрийн 14:09 цагт сураггүй болсон иргэн Б-г Орхон аймгийн Баян-Өндөр сумын төвд эсэн мэнд явж байхад нь нутгийн иргэд олж, Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
за бас тийм юм байнаа
2016-01-20
Зочин:
Za yahav dee. Emnelegt emchluulehed yu ni bolohgui ve.
2016-01-20
Зочин:
за бас тийм юм байнаа
тамир:
хөл нь өдийд хөлдчихнө биз дээ
2016-01-20
Зочин:
Эмнэлэгт шилжүүлэн өгдөг нь ямар учиртай юм бэ? Тэр хүн Эрдэнэт өөрөө хотод оччихсон, зүгээр л явж байсан байна ш дээ. Түүнээс төөрөөд, хөл нүцгэн Зараатын хөндийгөөс Эрдэнэт орно гэж юу байдаг юм. Энэ сэтгүүлч юуны тухай бичиж байгаагаа эхлээд сайн ойлгоод, нягтлаад бичиж баймаар юмаа.
2016-01-20
тамир:
хөл нь өдийд хөлдчихнө биз дээ