Стиб Жобс Монголд “ирнэ”

iPod, iPhone, iPad зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Apple компанийг үүсгэн байгуулагч Стив Жобсын бодит амьдралаас сэдэвлэсэн кино манай улсын кино театраар удахгүй гарна. Тэрбээр хүн төрөлхтний амьдралд технологийн шинэчлэлийг хийсэн. Харин бодит амьдрал дээр түүнийг хэн байсан талаар уг кинонд өгүүлэх аж.
Драм төрлийн 122 минут үргэлжлэх уг киноны найруулагчаар Boyle Danny ажиллаж, дүрүүдэд Michael Fassbender, Kate Winslet зэрэг жүжигчид тогложээ. 1998 оноос эхлэн өөрчлөлт шинэчлэлтийг авчирсан “Imac”-ийн түүхийг тусгасан уг бүтээл энэ сарын 29-нөөс кино театруудаар гарна.
Сонирхуулахад Стиб Жобс компанийнхаа бэлгэ тэмдгийн тухай “Ньютон алимыг газарт унагаад таталцлын хуулиа нээсэн бол би түүний алимнаас хазсанаар технологийн шинэ хуулийг нээсэн” хэмээсэн байдаг.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ