МУГТ Б.Гангаамаа ирэх бямба гарагт эх орондоо бууна
2016-01-20

Монгол Улсын гавьяат тамирчин Бадамгаравын Гангаамаа дэлхийн долоон оргилын нэг өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м / ууланд нэгдүгээр сарын 13-ний өдөр гарч, оргилд нь эх орныхоо алтан соёмбот төрийн далбаагаа мандуулсан. Тэрбээр энэ сарын 23-ны бямба гарагт эх орондоо буух нь ээ.

 

Уулчин Б.Гангаамаа Хонг-Конгийн тамирчинтай хамт оргилыг зорьсон боловч, хамтрагч уулчин 5500 метрийн өндрөөс буцаж, манай тамирчин цааш авиралтаа үргэлжлүүлсэн юм. Цаг агаарын таагүй байдлаас үүдэн Польшийн мөсөн голоор авирах төлөвлөгөөт замаа өөрчилж, энгийн замаар оргилд гарах зорилго тавьж, зүтгэснээр Аконкагуа оргилд гарчээ.

 

Б.Бэхи

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
MANAI MONGOLCHUUD YASAN MUUKHAI KHUMUUS WE?
2016-01-20
htht:
ХЭнд хэрэгтэй юм бол Уулруу гараад биздээ
2016-01-20
zochin:
ene uulchin nertei nohduud yg orgil deer ni gardgui ym shig bnle,bid nar ymar hajuud bsan bish yaj medehewdee.hudlaa show hiisen garuud bdag ym bnlee.ter uuland garlaa geed mongol ulsad ymar ashig bnaa.
2016-01-20
kjjj:
яг оргилд нь гарсан уу... ганцаараа....
2016-01-20
nar:
Gangaamaad amjilt hvsie . hatan zorig hat suusan mundag tamirchin eh oron egel bidniihee tuluu.delhiid mongoliin dalbaag manduulj sain yavaad n bayrlaj baina.
2016-01-20
nar:
Gangaamaad amjilt hvsie . hatan zorig hat suusan mundag tamirchin eh oron egel bidniihee tuluu.delhiid mongoliin dalbaag manduulj sain yavaad n bayrlaj baina.
2016-01-20