С.Дэмбэрэл: Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй
2016-01-20

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүн Г.Уянга нар өргөн мэдүүлсэн нь яг одоо улс төрийн хүрээнд анхаарал татаад байна. Хэлэлцэх асуудлын дараалалд асуудлыг хараахан оруулаагүй ч АН-ын ҮЗХ-ны хурлын дараа үйл явц хурдсах уу, эсвэл хав дарсаар өнгөрөх үү гэдэг нь шийдэгдэх учиртай.

Г.Уянга гишүүн огцруулах үндэслэлээ Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээг зурахдаа хууль зөрчиж, Монгол Улсын эрх ашгийг уландаа гишгэсэн хэмээн мэдэгдсэн юм. Гэвч энэ тогтоолын төсөл Оюутолгойн гэхээс илүү улс төрийн намуудын шантааж хийх асуудал болж хувирсан. Юутай ч огцруулах асуудлыг өргөн мэдүүлсэн 20 гишүүнээс Р.Амаржаргал гишүүн албан ёсоор нэрээ татахаа мэдэгдсэн бол Ц.Нямдорж гишүүн мөн нэрээ татахаар болсон сурагтай.

Түүнчлэн, ИЗНН-ынхан огцруулах асуудлыг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн. ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл сэтгүүлчдэд “Засгийн газрын огцруулахыг дэмжихгүй. Улс орны эдийн засаг хэцүүдсэн, тэгээд ч бүрэн эрхийн хугацаа дуусахад цөөхөн хэдэн сар үлдчихээд байгаа ийм үед огцруулах асуудлыг дэмжихгүй” хэмээн мэдэгдсэн юм.


Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Тогтох
Shuud.mn
Сонин хачин
Хорчин:
Иддэг уудаг улсуудыг нэг өдөр ч гэсэн амар тайван байлгаж болохгүй...Зөв дэмжиж бна.
2016-01-20
хорчин:
яг зөв..... 5 сарын дараа солигдох гэж байхад хэрэггүй ..... уянга улс төр хийж ханаагүй юу
2016-01-20