МАН Засгийн газрыг барьцаалав
2016-01-20

МАН-ын 13 гишүүн Г.Уянгатай нэгдэж Засгийн газрыг унагах тогтоолын төсөл өргөн барьлаа. Тэд Оюутолгойн гэрээгээр шалтаглаж Засгийн газрыг огцруулах үндэслэлтэйгээ тогтоолын төсөлд тусгасан. Г.Уянга гишүүн ийм үндэслэлийг эртнээс ярьж гишүүдээс гарын үсэг гуйж явсан ч МАН-ынхан тоогоогүй. Гэтэл гэнэт МАН-ын 13 гишүүн Г.Уянгын өрөөнд гүйж очоод Засгийн газрыг огцруулах бичигт нь гарын үсгээ зурчихав. МАН-ынхны хувьд Г.Уянга гишүүний яриад байгаа Оюутолгойн гэрээ огт хамаагүй. Ийм үндэслэлээр Засгийн газрыг огцруулах шаардлага ч байхгүй. Ердөө л “Нийслэлийн мандатыг 24 болговол засгийг чинь унагаана шүү” гэсэн барьцаа аж. Энэ тухай улс төрийн хүрээнийхэн, ойрын эх сурвалж ярьж байна.

 

Нийслэлийн удирдлагууд хүн амын тоогоо дагаж нийслэлийн мандатыг 24 болгож нэмэх саналыг гаргаж, УИХ-аас дэмжлэг хүссэн. Монгол Улсын нийслэлд нэг сая 398 мянган иргэн амьдарч байгаа. Тэднийг нийслэд 14 гишүүн төлөөлдөг. Харин орон нутагт нэг сая 663 мянган хүн бий. Эдгээр иргэдийг төлөөлсөн 34 гишүүн УИХ-д бий. Ийм тэгш бус барьцааг арилгаж, нийслэлийн мандатыг нэмэгдүүлэх саналыг нийслэлийн удирдлагууд гаргаж байгаа. Гэтэл орон нутгийн тойргийг өмчилсөн, тэнд байгаа хэдхэн сонгогчдыг “ажилчид” шигээ үздэг МАН-ын гишүүд эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Тэд энэ үндэслэлээ хот руу чиглэх төвлөрөл ихэснэ гэж тайлбарласан. Үнэндээ гишүүнээ дагаж хот руу нүүдэг сонгогч байхгүй. Тавьж байгаа үндэслэл нь бүтэлгүйтээд эхэлмэгц МАН-ынхан өмчилсөн тойргоо алдахгүйн тулд Засгийн газрыг барьцаалчихлаа. Бүр нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа хотын мандатыг нэмэгдүүлэхээр гишүүдтэй үзэж тарж байсан МАН-ын дарга М.Энхболд хүртэл хэлсэн үгнээсээ бухаж, улстөрд баймгүй үйлдэл гаргах боллоо.

 

МАН-ынхан Засгийн газрыг огцруулах үндэслэл тавьсан л бол ард нь заавал нэг барьцаа байдаг. Энэ удаад МАН-ынхан “Орон нутгийн мандатын тоог хэвээр нь үлдээвэл Засгийн газрыг оролдохгүй” гэж эрх баригч намтайгаа тохироо хийхээр ярьж байгааг ойрын эх сурвалж ярилаа. Ийм тохироогоо “Шударга ёс” эвслээс нууж байгаа аж. “Шударга ёс” эвсэл нийслэлийн мандатыг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа. Гэтэл МАН-ынхан тэднийг ардаа нууж байгаад  сурсан зангаараа шантааж хийж эхлэв.

 

УИХ-ын сонгууль дөхсөн энэ үед төрийн тогтворгүй байдал үүсгэх нь Монгол Улсад лав ашиггүй. Улсдаа тогтворгүй байдал үүсгэж засаг төрөө унгахаар барьцаалж, орон нутагт өмчилсөн мандатаа авч үлдэх нь МАН-д юу юунаас илүү ашигтай гэж үзсэн бололтой.

 

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Doldoi mine hol ochij huts ydaj zub hutsaj sur
2016-01-20
Зочин:
Ийм чадамжгүй засгийн газрыг цаг алдалгүй огцруулах нь сөрөг хүний үүрэг үтэр түргэн огцруулах нь монгол улсад тустай.
2016-01-20
Зочин:
Ingej zasgaar togloj yaxnavdee. Xy nam ix l sandarch baina daa. AN ix ch ym xiisen ix ch xaraalguullaa daa.
2016-01-20
Irgen:
Doldoi mine hol ochij huts ydaj zub hutsaj sur
zochin:
Ene avgai zonoj baigaa um baih da
2016-01-20
zochin:
Uyanga ardiin namd elseh tsag ni boljee
2016-01-20
bolor:
Omhiinuud
2016-01-20