УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг улираан сонголоо
2016-01-20

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ. 

 

Тус дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ажиллаж байгаа бөгөөд УИХ дахь АН-ын бүлгээс түүнийг улируулан сонгох саналтай байгааг бүлгийн дарга Б.Гарамгайбаатар байнгын хорооны хуралдаанд танилцуулав.

 

Нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн байгаагүй бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар сонгохыг дэмжив.

Shuud.mn
Сонин хачин
Лха:
Мальдийтал инээгээд байх юм үнэндээ алга .Та нар мэтийн ажлаа хийдэггүй новшнуудаас болож Монгол улс ийм байдалд орож байгааг мэддэг ч юм уу даа үгүй ч юм уу даа .Дээр гараж Монголын төлөө зүтгэж байгаа чинь энэ үү ? Монгол улс элэгээрээ хэвтэлээ шүү дээ .Дэмбээ минь Монголын төлөө цохилох зүрх ,Монголын төлөө зовох сэтгэл алга уу ?
2016-01-20