Ширэн цартай морин хуурын тоглолт болно
2016-01-20

 

Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Улсын филармони хамтран  “Монгол уран бүтээл” төслийг хэрэгжүүлж эхлээд буй. Төслийн хүрээнд энэ сард хоёр тоглолт зохион байгуулахаар болжээ.

 

Энэ сарын 22-ний 19.00 цагт Филармонийн симфони найрал хөгжимчид, үе үеийн хөгжмийн зохиолчдын төлөөлөл болох Д.Лувсаншарав, Г.Бирваа, З.Түмэнжаргал, Г.Цэнддорж, Д.Баттөмөр, Т.Сэр-Од, Ж.Энхбаяр, Цэн.Эрдэнэбат, С.Баатарсүх нарын дан хөгжмийн болон дууны  уран бүтээлийн концертыг тоглох юм. Тоглолтод симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш болон гоцлол дуучид оролцоно.

 

Мөн морин хуурын чуулгын уран бүтээлчид “Жингийн цуваа” ширэн цартай морин хуурын тоглолтыг энэ сарын 28-ны 19.00 цагт зохион байгуулахаар зэхэж буй аж. Чуулгын уран бүтээлчид тус бүрдээ “Хан мюзик” продакшны урласан ширмэн цартай хууртай болж байгаа юм байна. Уг тоглолтыг морин хуурч Р.Амарбаяр санаачилсан бөгөөд тоглолтод удирдаач Д.Түвшинсайхан, дуучин М.Мөнхбаатар нар оролцоно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин