Улаанбаатарын мэргэжлийн хяналт дэлхийн хэмжээнд ажиллана
2016-01-20

 

Улаанбаатар “Худалдан Авалт 2016” Форумын үеэр Улаанбаатар хотын Захирагч, Улаанбаатар Хотын Хөгжлийн Корпорацийн ТУЗ-ын Дарга Э.Бат-Үүл дэлхийд тэргүүлэгч, бие даасан мэргэжлийн хяналтын үйлчилгээ үзүүлэгч Бюро Веритас компанийн Дэд Ерөнхийлөгч Инжитэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Энэхүү санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн стратегид нийцсэн мэргэжлийн болон чанарын хяналтыг нэн тэргүүнд барилгын салбарт хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй арга ажиллагааны аудит, галын хяналт болон эрчим хүчний аюулгүй байдалд хяналт хийх, эрчим хүчний зөв зохистой ашиглалт, байгал орчинд ээлтэй төхөөрөмж суурилуулахад мэргэжлийн зөвлөгөө өгөх, хүнсний аюулгүй байдлын хяналт зэрэг чиглэлээр хамтран ажилахаар болсон байна.

 

Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Улаанбаатар хотын барилгажилт олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйцээр стандартчлагдаж, барилгын салбарын чанар, гүйцэтгэлд тодорхой ахиц гарахаар хүлээгдэж байгааг талууд тэмдэглэсэн байна. Хамтын ажиллагааг хэрэгжүүлэхдээ төрөөс үзүүлж буй мэргэжлийн хяналтын үйлчилгээг бэхжүүлэн сайжруулах, сургалт чадамжийг нэмэгдүүлэх замаар хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

 

Бюро Веритас компани нь (www.bureauveritas.com) 1828 онд Франц улсад байгуулагдсан бөгөөд дэлхийн хэмжээд 140 улсын 1400 төлөөлөгчийн газар, лабораторийг хамарсан 66,500 ажилтантай. Жилийн эргэлтийн хэмжээ нь 4.17 тэрбум евро бөгөөд дэлхийд нүүрсний нийт борлуулалтын 67%-ийг тест хийж, дэлхийн хэмжээнд тээвэрлэгдэж буй тээврийн нийт контейнэрийн чанарын баталагааны 74%-ийг дангаараа хийдэг. Бюро Веритас нь геотехникийн инженерчлэл, барилгын материалын чанарын хяналт, лабораторийн үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Бурж Халифа, Шанхайн Дэлхийн Экспо Төв зэрэг нэр хүндтэй барилгын чанарын хяналтыг хийж гүйцэтгэж байсан бол Астана, Парис, Мадрид, Барселона, Абу Дбаи, Лондон Нью Йорк, Калифорниа, Чикаго, Сан Диего хотуудын барилга, дэд бүтцийн мэргэжлийн хяналт, чанарын хяналтын үйлчилгээг үзүүлдэг аж.

Shuud.mn
Сонин хачин
БАТ-ҮҮЛЭЭ НЭГ ЮМ АСУУЯА:
ЭДНИЙД ХЭДИЙГ ТӨЛӨХ ҮҮ. ХЭЛ ДЭЭ.
2016-01-21
Kkk:
Калифорниа гэж хот байдаг гэж хэн хэлэв м а л а н толгой сурвалжлагчаа? Им тэнэг улс байх гэж
2016-01-20