“Уран Хас” үзэгчдийн хүртээл болно
2016-01-20

 

 

Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа 1973 онд анх удаа тоглож байсан төрийн шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ж.Чулууны “Уран Хас” бүжгэн жүжгийг театрын уран бүтээлчид дахин тоглохоор болжээ.  Өдгөө тус театрын тайзнаа 43 дахь жилдээ тасралтгүй тавигдаж буй хоёр бүлэг, гурван үзэгдэлт балет энэ сарын 23, 24-нд үзэгчдэд хүрэх нь.

 

 Ж.Чулуун гуай энэхүү балетаар ард түмний мэргэн цэцэн ухаан, шинийг бүтээх хүсэл тэмүүлэл, хуучныг шүтэн бишрэгч хоёрын тэмцлийг урнаар ёгтлон харуулсан байдаг. Нутаг хошуундаа "уран" хэмээн алдаршсан Хас болон түүний дурлалт бүсгүй Хандармаагийн амьдралын тухай бүжгэн жүжигт өгүүлдэг. Мөн далавч урлан нисэх хүсэл өвөрлөсөн Хас ямар зовлон, бэрхшээл амсдагийг ч харуулсан байдаг.

 

“Уран Хас” балетыг 2009 онд ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Б.Жамьяандагва тус театрт сэргээн шинэчилж тавьсан юм. Уг шинэчилсэн хувилбараар УДБЭТ-ын тайзнаа дахин амилах гэж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин