Монгол дугуйчин Азийн аварга боллоо
2016-01-21

Дугуйн спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн Япон улсад болж байна. Тус тэмцээний  Under-23 буюу залуучуудын ангилалд спортын мастер Б.Марал-Эрдэнэ түрүүлж, Азийн аварга боллоо. Ингэснээр тэрбээр Монголын дугуйн спортын түүхэнд анхны эрэгтэй Азийн аварга болов. 

 

Ганцаарчилсан гараатай 33.6 км-ийн зайд Азийн 12 орны тамирчин уралдсан байна. Тэднийг  спортын мастер Б.Марал-Эрдэнэ манлайлж,  II байрт Гонгконг, III байрт Японы тамирчин оржээ. 
 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
баяр хүргэе
2016-01-29
bi:
ok
2016-01-21
Зочин:
Баяр хүргэе!
2016-01-21