Их хэмжээний архи тээвэрлэж явжээ
2016-01-21

Цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байхдаа акц, шинжилгээний хуудасгүй их хэмжээний архи тээвэрлэж явсныг илрүүлжээ.

 

Баянгол дүүргийн гуравдугаар хороо “Нарны гүүр”-ний урд автозамд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид “Kia Bongo” автомашиныг зогсоож шалгахад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат Х /эрэгтэй, 42 настай/ гэгч нь “Далай” нэртэй акц болон шинжилгээний хуудасгүй архи тээвэрлэж явжээ.

 

Уг иргэн нь 5740 ширхэг архи тээвэрлэж явсан аж. Түүнийг саатуулан Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин