Нөхөр, ахыгаа нэг газар нутаглуулжээ
2016-01-21

Америкийн нэрт дуучин Селин Дионы нөхөр Рене Анжелил энэ сарын 14-нд 73 насандаа таалал төгссөн билээ. Ренег таалал төгсснөөс хоёр өдрийн дараа дуучны төрсөн ах Даниел Дион 59 насандаа нас барж, Селиний гэр бүлд давхар уй гашуу тохиосон юм. Тэгвэл дуучин өчигдөр 17.55 цагт нөхөр болон ахыгаа сүүлчийн замд нь үдсэн тухай  “www.dailymail.co.uk” уламжлав.

 

Дуучин нөхөр болон ахаа Лас Вегас дахь “Notre Dame Basilica in Montreal” сүмд оршуулсан байна. Уг сүмд 1994 оны есдүгээр сард Рене, Селин нар хуримаа хийсэн билээ. Мөн Даниел гэрлэж байжээ.

 

Оршуулгын дараа дуучны хэвлэлийн төлөөлөгч “Бүү санаа зов. Рене” гэж жиргэсэн байна. Селин Дион нөхрөө алдсныхаа дараа Лас Вегас дахь тоглолтоо цуцалсан билээ. Тэрбээр энэ оны долоодугаар сар хүртэл тоглолтоо хийх байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
kkk:
Kanad hunshte
2016-01-21