Дубайн төлөвлөгөө хуулийн дагуу явагдсан
2016-01-21

Г.Уянга нарын гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах үндэслэлдээ  Оюутолгойн далд  уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөөг Монголчуудад ашиггүй болсон дурдсан. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.

 

-Өнөөдрийн байдлаар Оюутолгойн үйл ажиллагаа хэр явагдаж байна вэ? Дубайн гэрээ хууль зөрчсөн үү?

 

-Өнөөдөр Оюутолгойн үйл ажиллагаа тогтвортой явж байна. Хоёрхон жилийн дотор дэлхийн хэмжээний бизнес болсон. Олон улсын зах зээлд зэсийн үнэ алтны үнэ буурсан. Зэс гэхэд сүүлийн зургаан жилд байгаагүй хамгийн доод түвшинд хүрсэн. Энэ хүнд үед  бид Оюутолгойн бүтээн байгуулалтыг тасралтгүй явуулахын тулд зээлийн асуудлаа шийдсэн. Оюутолгой бол монголын нэрийн хуудас. Яагаад гэвэл дэлхийн стандартаар үйл ажиллагаа явуулдаг, зардал бага гаргадаг, сайн технологи ашигладаг. Өнөөдөр улс төрд тогтворгүй байдал үүсээд байвал Монголд итгэх итгэл сайжрахгүй. Сүүлийн хоёр жил бид Оюутолгойн холбогдолтой маш олон ажил хийсэн. Маш их итгэл хүлээж авсан. Энэ итгэлээр гадаадын хөрөнгө оруулалтыг Монголд татах ёстой. Өнөөдрийн нөхцөл байдалд гаднаас мөнгө олж ирэхгүйгээр эдийн засгаа томруулах боломж байхгүй. Тиймээс Оюутолгой бол зайлшгүй явах ёстой. Цаашлаад Тавантолгойн цахилгаан станцийн төсөл, Тавдугаар цахилгаан станцын, төмөр замын  энэ бүх төслүүд хоорондоо холбоотой.

 

4.4 тэрбум долларын зээлийг Монголд босгосон.  Монголын компани нь  Засгийн газрын ямар нэгэн баталгаагүй босгоод үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх  боломжтой болсон.  Энэ бүхэн бидний давуу тал.  Бид  Монгол Улсын хуулийн хүрээнд ажиллаж байна. Хууль зөрчсөн нэг ч зүйл байхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөн нэг ч заалт байхгүй. Дубайн төлөвлөгөөнд бүх зүйл хуулийн дагуу явж байгаа. Нөхцөл байдлыг харин ч сайжруулсан

 

Бид Оюутолгой гэдэг компанийг бизнесийн зарчмаар үйл ажиллагааг нь явуулахыг л зорьж байгаа. “Эрднэс Монгол”, “Эрдэнэс Оюутолгой” компани бол хувьцаа эзэмшигч Засгийн газрын өмнөөс буюу Монгол Улсын иргэд бидний өмнөөс хувьцаагаа эзэмшээд явж байгаа. Тэгэхээр Оюутолгой компани ашигтай ажиллаж байж л бидэнд үнэ цэнэ нь ирнэ. Тийм зорилготой л ажиллаж байна. Улс төр бизнесээс тусдаа асуудал.

 

-Улс төрийн энэ нөхцөл байдал Оюутолгойн гэрээнд хэрхэн нөлөөлөх үү?

 

-Оюутолгой өөрөө УИХ-аар батлагдсан хөрөнгө оруулалтын гэрээтэй маш том бүтээн байгуулалтын процесс. Энэ нь улс төрийн маш олон шалгуураа давсан. Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болоодтаван жил болох гэж байна. Энэ бүх зүйл хуулийн хүрээнд явж байгаа болохоор янз бүрийн асуудал үүсэхгүй байх.

 

Өнөөдөр дэлхий дээр зэс, нүүрсний зах зээл хүнд байгаа. Үүнтэй холбоотойгоор Монголын олон улсын зах зээлд хувьцаа нь арилжаалагддаг компануудын нөхцөл байдал хүндрэлтэй л байгаа. 2016 он бол чухал он. Дэлхийн хэд хэдэн нөлөө бүхий улсад сонгууль болно. Зарим бүс нутгуудад мөргөлдөөн болох эрсдэл байна. Тэгэхээр 2016 он бол манай улсын хувьд ч чухал он. Тиймээс бид бизнесээ л сайн явуулах ёстой. Эдийн засгийн энэ хүнд нөхцөл байдлыг бид яаж давах вэ гэхээр зардлаа багасгаж л давна.

 

-Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлд Монголын талын ногдол ашиг хүртэх хугацааг хойшлуулж, сунгасан гэрээ байгуулсан гэж онцолсон. Ашиг хүртэх хугацааг хойш сунгаснаар сөрөг тал нь юу вэ?

 

-Бид санхүүжилтийнхээ өртгийг багасгаж, зээл авч байна вэ? Хүртэх ашгаа  л түрүүлж авах гэсэн бодлого. Харин бидний тогтоон барьж чаддагүй зэс, алтны үнэ унаад байвал компани ашиггүй, үнэ өсвөл бид ашгаа хурдан авна. Оюутолгойг ашигтай ажиллуулдаг компани болгох нь бидний зорилго.  Ашгаа заавал тэр заасан хугацаанд авна гэсэн үг биш. Ашгаа хурдан авахын төлөө л ажиллаж байна. Бид бүгдээрээ хувьцаа эзэмшигчид.

 

-Банкууд зээл олгохоор гарын үсэг зурсан. Мөнгө нь хэзээ манай талд орж ирэх вэ?

 

-Бүтээн байгуулалтын үйл ажиллагаа одоо үргэлжлээд явж байгаа. Өнөөдөр хүйтний улиралд үйл ажиллагаа хязгаарлагддаг. Бид бэлтгэл ажлаа хийгээд явж байна. Зээлийн санхүүжилт хавраас орж ирнэ.  Бид зардлаа багасгаж, тасралтгүй хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэх боломжтой болж байгаа. Өнөөдөр дутуу баригдсан барилгууд нийслэлд их байна. Эд санхүүжилтээ төлөвлөж чадаагүйнх. Бид ийм алдаа гаргахгүйгээр санхүүжилтээ шийдсэн.

 

-Хичнээн ажлын байр нэмэгдэх вэ?

-2016-2020 оны хооронд 3000 шинэ ажлын байр нэмэгдэнэ. Энэ нь Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, барилгын ажилтай холбоотой. Өнөөдөр Оюутолгойд 6500 хүн ажиллаж байгаа. Оюутолгойн барилгын ажил ид явж байх үед 10 мянган монгол хүн ажиллаж байсан. Ажлын байр нэмэгдэж байгаа нь манай эдийн засагт маш том дэмжлэг болно. Иргэдийн хувьд ч ипотекийн зээл, хүүхдийн сургалтын төлбөр зэрэг өрхийн амьжиргаанд дэмжлэг болж байгаа юм.

 

-Ханган нийлүүлсэн компаниуд санхүүжилтээ авч чадахгүй байна гэсэн гомдол байсан. Үнэн үү?

 

-Энэ худал мэдээлэл. Дүрэм журмынхаа дагуу явж байгаа. Компани ханган нийлүүлэгчдээ 45 хоногийн дотор хоногийн дотор гэрээний дагуу төлбөрөө хийдэг.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Bitgii huts
2016-01-21
Зочин:
Bitgii huts
2016-01-21
Зочин:
saihanbilegiin utsan hvvheldei.alia salbadai
2016-01-21
Манаа:
Ммии
2016-01-21
Номин:
Хурдан далд уурхай нь ажилаасай
2016-01-21
Бор:
Оюу толгой үр дүнгээ өгөөсэй
2016-01-21
Бор:
Оюу толгой үр дүнгээ өгөөсэй
2016-01-21
Бор:
Оюу толгой үр дүнгээ өгөөсэй
2016-01-21
Fff:
Ffgy
2016-01-21
Barhuu:
Hudalch
2016-01-21
Galaa:
Hudlaa yRtsgaah yum
2016-01-21
ХҮМҮҮС.:
Урвагчдыг огцруулах багадна.
2016-01-21
Зочин:
Ардчилсан намын том луйварчидыг дагаж хамаг заваан ажилд нь гарын үсэг зурж байгаад Батзаяа шиг болох вий дээ
2016-01-21
muuu:
razetka hamartai urbagch
2016-01-21